Иргэний шинэчилсэн бүртгэлд төрсний гэрчилгээгээр бүртгэнэ

img

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдвал зохих 16-аас дээш насны 1.964.907 иргэн буюу 98.2 хувь нь бүртгүүлээд байгаа ажээ. Огт бүртгүүлээгүй үлдсэн 1.8 хувийг хилийн чанадад амьдарч байгаа, баримт бичгийн зөрчилтэй, урьд нь баримт бичиг авч байгаагүй болон ял эдэлж байгаа иргэд эзэлж байгаа гэв. Засгийн газрын 167 дугаар тогтоол 2011 оны арванхоёрдугаар сарын 26-наас хүчингүй болсонтой холбогдуулан иргэний үнэмлэх огт авч байгаагүй буюу улаан паспорттай, 16 нас хүрээд иргэний үнэмлэх аваагүй болон хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн иргэдийн төрсний гэрчилгээ, бусад холбогдох материалыг үндэслэн шинэчилсэн бүртгэлд хамруулахаар болжээ. Түүнчлэн хөдөө орон нутгаас шилжин ирэхдээ бичиг баримтаа гээгдүүлснээс болж шинэчилсэн бүртгэлд ороогүй хүмүүс ч дээрхийн адил материал бүрдүүлж, Нийслэлийн бүртгэлийн газарт хандана боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харин тийм:
тиймээ нэргүйгээр аваад тавьчихаар л болчихдог юм уу ямар
2012-02-01
teneg:
хулгай хийхээсээ ичээч ээ
2012-02-01