
Хүний сэтгэл санаа, зан төлөвийг олон талаар шинжих боломжтой байдаг. Эдгээрийн нэг болох бичгийн хэвээр нь хүнийг хэрхэн шинжиж болохыг сонирхоорой.
* Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.
* Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.
* Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
* Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.
* Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
* Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
* Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
* Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
* Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ