Ахмадуудыг баярлуулан гомдоосон “Нэг сая төгрөг”

img

Хэдхэн хоногийн дараа цагаан сар болно. Цагаан сарын баяр дөхөхөөр өвгөд хөгшид  орж гарсан хэн бүхний гарыг цайлгах бэлэг сэлтээ бэлдэх гээд  завгүй их ажилд дарагддаг. Энэ жилийн хувьд арай л онцлогтой. Учир нь өвгөд хөгшид төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн амлалт болсон  “нэг сая төгрөг”-ийг цагаан сарын өмнө буюу өнөөдрөөс эхлэн өгөхөөр амлаад байсан юм. Харамсалтай нь мөнгө өгөхөө амлаад байсан эрх баригчид энэ асуудлаар нэг ч ярихгүй байсаар товлосон өдрийг хүрээд байна. Түүнчлэн  цагаан сарын өмнө бэлэн мөнгө олгох нь үнийн хөөрөгдөлийг дэврүүлнэ гэж тайлбарлаж буй. Энэ асуудлаар өвгөд хөгшидийн санал сэтгэгдэлээс хуваалцлаа. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Нямсүрэн Цагаан сарын өмнө хөгшчүүлд нэг сая төгрөг өгнө гэхээр нь маш их баярлаж байсан. Өвгөн бид хоёрын мөнгө нийлээд хоёр сая төгрөг болох тул хэдэн хүүхдээсээ мөнгө татна  гэлгүй Цагаан сарын бэлтгэлээ овоо базаачихна гэж бодож байлаа. Тэгсэн одоо мөнгө өгөхөө боличих юм. Хүнийг ингэж баярлуулан гомдоож болдог юм уу.  Уг нь ингэж мөнгө өгнө гэж хэлээгүй байсан бол оны өмнө юмны үнэ гайгүй байхад тэтгэврийн зээлээ урьчилж аваад хонины ууцаа ч болсон бэлдчих байсан юм. Үнэхээр хэлэх үг олдохгүй гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Оюунцэцэг Миний хувьд бэлэн мөнгө өгөх асуудал утгагүй санагддаг юм. Тэрний оронд улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийвэл дээрсэн. Тэгвэл үр хүүхэд минь ажиллах ажлын байртай, цалин орлого нь нэмэгдэж хүнээс гар хараад байхгүй л болно. Мөнгө ч уг нь хүнд илүүдэхгүй. Гэхдээ авсан дороо л их бага гэлтгүй алга болчихдог эд шүү дээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Энхтайван Цагаан сар ч яахав. Болдог юм болдлогоороо л болно. Чадал чансаандаа тааруулаад л хүний гар цайлгаж, бэлтгэл ажлаа хангаж болох байх. Гэхдээ  Монголын төр ард түмнийг хөл орж байгаа хүүхдээс долоо дор үзэж байгааг хараад үнэхээр бухимдаж байна. Яагаад гэвэл хөлд орж байгаа хүүхдийн өмнө том хүн чихэр барьж зогчихоод “Нааш ир, нааш ир” гэж ойртоод ирэхээр нь бага багаар арагшилсаар л байдаг. Хүүхдийг чихрээр хуурч алхуулсан ч гэсэн чихрээ тун удалгүй өгчихдөг. Харин манай төр эсрэгээрээ дан ганц өвгөд хөгшид, хөгжлийн брэхшээлтэй иргэд гэлтгүй бүх ард түмнээ хүүхэд багачуудгүй хуурч байна. Олон олон амлалт өгч хуурсаар л, ард түмэн чихэрт хууртсан хүүхэд шиг л энэ олон жилүүдийг ардаа орхиж байна. Ингэж хуурахаа л болиосой, бусад асуудал яах вэ, аяндаа болох байлгүй. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Гарам Цагаан сарын өмнө бэлэн мөнгө олговол бараа бүтээгдэхүүний үнэ өснө л гэх юм. Тэртэй тэргүй бүх юмны үнэ өсчихөөд байхад ялгаа байхгүй л гэж бодох юм. Уг нь Цагаан сар гэдэг чинь монгол түмний уламжлалт баяр, сая төгрөгөө авчихсан бол хонины ууц, бууз баншаа элбэг бэлдчих байлаа.  Хүний алга дээш нь харуулах бэлэг сэлт ч яахав аргалаад бэлдэж болох байх. Баянзүрх дүүргийн иргэн н.Гүндсамбуу Тэтгэвэр тэтгэмж тогтоолгож чадаагүй өдий хүрсэн өрх толгойлсон эх. Хэдэн хүүхдийн маань цалин мөнгө амьдрал ахуйдаа л хүрэлцдэг. Тэр мөнгийг чинь л хараад байлаа. Цагаан сардаа л хэрэглэе гэж бодож  байсан. Төр амалсан мөнгөө өгдөг юм бол авна.   Баянзүрх дүүргийн иргэн н.Лхагваа Төр засаг амласан мөнгөө өгвөл авмаар л байна. Тэтгэвэр авдаг хүн болгонд л өгмөөр байгаа юм. Хөгшчүүлд үнэндээ хүлээлт үүсгээд байсан. Мөнгөө өгсөн бол хүмүүс өөрсдөө мэдээд л зарцуулах болов уу. Хадгална уу , цагаан сар даа зарцуулах на  уу гэдэг нь хувь хүмүүсийн л асуудал. Цагаан сараар өгнө гээд үнэхээр хүлээлт үүүсгээд байсан. Гэхдээ тэтгэвэрийн насанд хүрсэн хүрээгүй гэж ялгалгүй тэтгэвэр авдаг хүн бүрт тэр нэг сая төгрөгөө өгнө гэснээрээ өгөөсэй дээ. Тэгэхгүй бол олон хүүхэдтэй гээд эрт тэтгэвэрт гарсан эхчүүд ч олон байгаа. Нэгэнт амалсан  амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Хойшид ер нь ингэж бэлэн мөнгө амлах хэрэггүй гэдгээ л сайн ойлгоосой. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн н.Цагаан Төр засаг ард түмнээрээ тоглож, наадаж байдаг тоглоомын газар болж дээ л гэж хэлмээр  байна. Хөгшидөө харж ханддаг юм гэж алга. Бид залуу, халуун насаа энэ төр засгийн төлөө л зориулж өнгөрөөсөн. Гэтэл одоо жилдээ нэг хэдэн кг гурил будааханаар л хуурч байна. Сая төгрөг өгсөн бол талыг нь хэрэглэж, үлдсэнийг нь хадгална гэж л бодож байсан. Ер нь ингэж  хөгшидийг баярлуулан гомдоосон явдалд гомдолтой л байна шүү. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Н.Даваажав Миний хувьд хөгшдөд өгөх нэг сая төгрөгийг хүлээгээд байгаа юм алга. Өгвөл өглөө гэж баярлаж өгөхгүй бол хүлээгээд суухгүй. Тэртэй тэргүй зөндөө л сайхан зүйл амлаж байж төрд гарсан. Тэрнээсээ биелүүлж байгаа нь хэд билээ. Тийм болохоор цаг тохироо бүрдвэл өгөх л  гэж байх. Үгүй бол яахав дахиад хуурчээ л гэж бодно доо. Н.Дэлгэр      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
Muusain gahainuud mongoliig mini zarj idehed bid shavahruunaas ni tsuslah shaardlagagui. Uuriinhuu uhaaniig zarj delhiitei ursuluj amidariya.
2012-02-02
Mglhun:
Gahainuudiin idej baisan hooloos chi bas idehiig sanaarhan uu.Hamt ideh hereg ogt baihgui. Idvel ted l idne biz hezee negen tsagt ireeduin shuuhiin umnu buruugaa shuulgeh tsag irj l taaraa. Ter boltol baritsaj ideh yum bol mongoloos yu uldeh yum
2012-02-02
ymarch bayan oron eswel hogjih gej bga uls mongo taradaggui l bhgui yu harin hun amaa yadraaj doroitulah gsn uhaand n belen yum suulgah sanaag zowhon tom undestenguud jijge darlah gej iim yum seddeg getel mgl ysan oorigo mohoh gej iim yum setgeh gej
2012-02-02
tsagaan saraar terbumtnuudiihaar orj zolgoh yumsan yu ogdiin bol
2012-02-01
agii:
ene ugin zov sanaa shuu hen in sedsen yum boldoo zarim ailiin eej aavuud ene mongiig barih in bitgii hel sanaad sanaad sachii in hurehgui shuu dee muu hogshchuul min iim mungu avbal ch mon ih bayarlana daa tsagaa saraa bitgii uguu harin MARTIIN 8-naar bugded in ugbul zugeer yum bn zaaval uguuruu tur zasag minee
2012-02-01
saalichin:
Belen mongo ogoh utgagaui ch gesen tertee tergui deerguuree karmaalaad oorsdoo idej bgaa bolohoor yadarsan hogchuul hogjliin berhsheeltei humuust ogoh ni zov shd. ter bayan tsatgalan gahainuudiin amand oroo l alga bolj bhaar
2012-02-01
kkk:
Muusain gahainuud mongoliig mini zarj idehed bid shavahruunaas ni tsuslah shaardlagagui. Uuriinhuu uhaaniig zarj delhiitei ursuluj amidariya.
Mglhun:
Gahainuudiin idej baisan hooloos chi bas idehiig sanaarhan uu.Hamt ideh hereg ogt baihgui. Idvel ted l idne biz hezee negen tsagt ireeduin shuuhiin umnu buruugaa shuulgeh tsag irj l taaraa. Ter boltol baritsaj ideh yum bol mongoloos yu uldeh yum