Иргэний үнэмлэх авч байгаагүй болон улаан паспорттай иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж байна

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын хэмжээнд иргэний үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосонтой холбогдуулан мөн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй үлдсэн иргэдийг бүртгэлд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулахаар аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарт чиглэл хүргүүлээд байна. Учир нь Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн зөрүүгүй, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэнд иргэний үнэмлэх олгох тул аймаг, дүүрэгт шинэчилсэн бүртгэлээ үргэлжлүүлэн бүртгэж, бүртгэгдээгүй иргэдийг хамруулах, зөрчилтэй иргэдийн мэдээллийн зөрүүг арилгах ажлыг эрчимжүүлэх  шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдвэл зохих 16-аас дээш насны 1964907 иргэн буюу 98,2 хувь, 16-аас доош насны 812891 иргэн бүртгэлд хамрагдаад байгаа билээ. Харин  огт бүртгэгдээгүй үлдсэн 1,8 хувийг хилийн чанадад амьдарч байгаа болон баримт бичгийн зөрчилтэй, огт баримт бичиггүй, хорих ял эдэлж байгаа иргэд эзэлж байна. Иймээс Засгийн газрын 167 дугаар тогтоол 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хүчингүй  болсонтой холбогдуулан бүртгэлд хамрагдаагүй иргэдийн баримт бичгийг үндэслэн шинэчилсэн бүртгэлд хамруулна. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх огт авч байгаагүй улаан паспорттай, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй болон 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн иргэдийн төрсний гэрчилгээ бусад холбогдох материалыг үндэслэн шинэчилсэн бүртгэлд бүртгэх юм. Мөн хөдөө орон нутгаас шилжин ирж байгаад бичиг баримтаа гээгдүүлснээс болж шинэчилсэн бүртгэлд ороогүй тохиолдолд мөн адил тодорхой материал бүрдүүлж, Нийслэлийн бүртгэлийн газарт хандана. Харин баримт бичгийн болон хаягийн зөрчилтэй, огт баримт бичиггүй иргэдийн тухайд холбогдох зөрчлөө арилгатал шинэчилсэн бүртгэлд бүртгэх боломжгүй юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn сайтын зочны дэвтэр  мөн 1890 онлайн лавлах болон 1890 утсаар мэдээлэл авах  боломжтой.  

ИРГЭДИЙН АНХААРАЛД

16 нас хүрээнд иргэний  үнэмлэх шинээр авах хүүхдүүд, 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй 2 жилээс дээш хугацаагаар нас хэтэрсэн иргэд, улаан паспортаа иргэний  үнэмлэхээр солиогүй иргэд дараах журмаар шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Үүнд: 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах, улаан паспортаа иргэний үнэмлэхээр солиулаагүй иргэдийн төрсний гэрчилгээ, улаан паспорт болон бусад холбогдох материалыг зохих ёсоор бүрдүүлж ХААТР22 маягт /шилжилт хөдөлгөөний/   бичүүлэн уг мэдээллийг иргэний үнэмлэхийн санд шивүүлж, иргэний гар дээр хэвлэмэл иргэний үнэмлэх програмд оруулж улмаар зурагтай лавлагаа хэвлэн түүнийг үндэслэн иргэний  шинэчилсэн бүтгэлд бүртгэнэ. ЖИЧ: Материалыг бүрдүүлэхдээ иргэний үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамжийн үнэ 3300 төгрөгийг дансанд төлөхгүйгээр бэлнээр 5000 төгрөгтэй очно.

ХӨДӨӨ ОРОН НУТГААС ШИЛЖИН ИРЖ БАЙГААД БИЧИГ БАРИМТАА ГЭЭГДҮҮЛСНЭЭС БОЛЖ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ОРООГҮЙ ТОХИОЛДОЛД

ДАРААХ ЖУРМААР ШИНЭЧИЛСЭН БҮР ТГЭЛД ХАМРУУЛНА

  Хөдөө орон нутгаас шилжин ирж байгаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн шилжилтийн ХААТР бичиг нь өөрт яваа иргэдийн авч яваа материалыг нь үндэслэн сүлжээнд иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет, нийслэлд оршин суух өргөдөл анкетыг тухайн оршин суух хороогоор нь цохиолт хийлгүүлэн Нийслэлийн бүртгэлийн газры 102 тоот өрөө рүү явуулж дахин олголтын өргөдөл анкет дээр нийслэлд оршин суух хаягийг хийлгэн тус газрын 5 номерын цонхноос зурагтай лавлагаа авахуулан ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТЭЛД бүртгүүлнэ. ЖИЧ: Хөдөө орон нутгаас шилжин ирсэн бичиг ХААТРАА үрэгдүүлсэн иргэд Нийслэлийн бүртгэлийн газрын архиваас хувийн хэрэг ирсэн эсэхийг шүүлгээд хувийн хэрэг нь ирсэн бол 11 номерын цонхны мэргэжилтэнээр цохолт хийлгэн бусад процесс дээрхийн адил байна. Хэрэв хувийн хэрэг нь ирээгүй бол тухайн аймгаас хасалт хийлгэж ирэх эсвэл Нийслэлийн бүртгэлийн газарт хандаж шийдүүлнэ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soko:
MUU BNA
2013-03-03
hovdiin irgenii burtgeliin gazar yaj ajil hiiheeree 1 hund iim olon irgenii unemleh hevledeg ve, uunii hariutslagiig hen ni uureh ve, ene chin ulsiin unet tsaasiig huuramchaar uildej gemt hereg hiisentei yalgaa baina uu/ ene hun unuudur 3 registr buhii unemlehtei, tsaashid hed ch baiga bilee, yagad ii sul baina ve, ingeheer ene uls ornii too unen zuv garah uu?
2013-01-25
tulga:
irgenii burtgeliin gazar irgediin irgenii unemlehed her hyanalt tavidag ve, jishee ni. hovd aimgiin irgen CHANGAAL OVOGT JAVKHLANTSAIKHNII BATBOLD gej irgej 3-4 irgenii unemlehtei doorh registriin dugaar buhii /БЮ80090916,БЮ82090916,БЮ83090916/,iim baij bolohu , esve aimguudiin irgenii burtgel hangaltgui ajiilaj bn u, ene hunii huvid irgeniin unemlehiig uzuulsen bolj ard irgeded zalilan hiij yavna, shalgaj uzne uu?
2013-01-25
hovdiin irgenii burtgeliin gazar yaj ajil hiiheeree 1 hund iim olon irgenii unemleh hevledeg ve, uunii hariutslagiig hen ni uureh ve, ene chin ulsiin unet tsaasiig huuramchaar uildej gemt hereg hiisentei yalgaa baina uu/ ene hun unuudur 3 registr buhii unemlehtei, tsaashid hed ch baiga bilee, yagad ii sul baina ve, ingeheer ene uls ornii too unen zuv garah uu?
hi:
MN ulsiin irgenii burtgel uchraas yaltan geed hasaj bolohgui,uuniig ali boloh hundee oir ,irgendee tustai shiideh heregtei,darga nar ,muruu haraad l uuruu bolj baival busdiig bodoh uhaan alga daa,huurhii
2012-02-16
hi:
shorond baigaa humuusiig ochood burtgej bno bizdee,tend ni ugaasaa haanahiin hen bolohiig ni todorhoi burtgesen baigaa uchraas asuudalgui shuu dee,garaad ter humuus ,bichig barimtaa huutsulduud ih tsag aldana,hundee hurch uilchilj suraach dee ,darga naraa
2012-02-16
Зочин:
Нэг горимийн санал байна. Хорих ял эдэлж байгаа хүн гэдэг бол зөвхөн эрх чөлөөгөө хасуулсан иргэн байдаг. Эдгээр хүмүүс ялаа эдэлж шоронгоос гараад эргээд иргэнийхээ эрхээ эдэлье гэхэд иргэний эрхийн сэргээж өгөх асуудалд маш удаан хойрого ханддаг барагл сэргээж өгдөггүй учир эдгээр хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх , сурч боловсрох бололцоогүй болдог. Иймд эруугийн байцаан шийтгэх хууль болон иргэний, хүний эрхийн хуулиудаа илүү боловсронгуй болгох хүний төлөө болгох шаардлагатай байна. Хүнээ дээдэлж байж хөгжинө гэдгийг л тунгаах хэрэгтэй байна.
2012-02-01