Өнөөдрийн арилжаагаар 194 хэлцэл хийгджээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 34 ХК-ийн 112.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 699.2 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 698.4 мянган ширхэг хувьцааг 111.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 767 ширхэг хувьцааг 566.4 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 194 хэлцэл хийгдсэн байна. Нийт 34 үнэт цаас арилжигдсанаас 9 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19946.48 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 30.02 нэгжээр буюу 0.15%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 993.2 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ