
Оюутолгой төслийн менежментийн эрх Айвенхоу Майнзаас Рио Тинтод шилжээд байгаа. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн тухай асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Мөн Оюутолгой төслийн хувь нийлүүлэгч “Рио Тинто” компани нь “Айвенхоу Майнз” компани дахь өөрийн хувь эзэмшлээ 51 хувьд хүргэн нэмэгдүүлсэн талаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод мэдээлэл хийж, танилцуулахыг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ