НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ

img

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өгсөн чиглэлийн дагуу хуулийг цогцоор нь судалж байгаа тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэгтгэн авч үзэх нь зүйтэй гэж үзэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ