Японы элчин сайд прокуроруудыг сургах талаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү урьж, Элчин сайдын яаман дээрээ хүлээн авч уулзалт хийлээ.
Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Элчин сайд Такэнори Шимизү нар Монголын прокуроруудыг Япон хэлний сургалтанд хамааруулах, түүнчлэн, прокурор залуучуудыг Япон улсын их дээд сургуульд магистратын сургалтанд оролцуулах асуудлуудаар санал солилцон ярилцав.
Монгол, Япон улсын эрх зүйн систем адил төстэй холимог тогтолцоотой, газар нутгийн хувьд ойр дөт байдал нь, Монголын шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улс хамтран ажиллах таатай нөхцөл болж байгааг Ерөнхий прокурор Д. Дорлигжав онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Такэнори Шимизү, Ерөнхий прокурор Д.Дорлигжавт талархал илэрхийлж, Япон, Монголын уламжлалт хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эрх зүйн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах санал, санаачлагыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад, Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг оролцов.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ