2011 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаан 10-р сарын 12-ны лхагва гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно
Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдах бөгөөд доорхи хүчний байгууллагуудын спорт хороод дараах тооны бөхчүүдийг мэдүүлгээр барилдуулна.
Үүнд:
1. "Алдар" спорт хороо 72 бөх 2. "Хүч" спорт хороо 48 бөх 3. "Хилчин" спорт хороо 52 бөх 4. "Аврагч" спорт хороо 28 бөх 5. "Эрч" спорт хороо 20 бөх 6. "Сүлд" спорт хороо 36 бөх
Эдгээр спорт хороод дээрх тоонд багтаан бөхчүүдийн мэдүүлгийг 10 дугаар сарын 11-ны 14 цагийн дотор Монголын Үндэсний Бөхийн Холбоонд албан ёсоор ирүүлнэ. Мэдүүлэгт ороогүй бөхийг барилдуулахгүй болохыг анхааруулж байна.
Барилдаанд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараахь цэргийн цол, чимэг олгоно.
Үүнд:
8 давж түрүүлсэн бөхөд - "цэргийн арслан" 7 давж үзүүрлэсэн бөхөд - "цэргийн заан" 6 давж дөрөвт үлдсэн бөхөд - "цэргийн харцага" 5 давж шөвгөрсөн бөхөд - "цэргийн начин" цол тус тус олгох ба хуучин цолтой бөх шөвгөрвөл даваанд тохирох чимгийг нэмэн олгоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ