
Монголбанкны Эрдэнэсийн сангийн гурван ажилтан алтны сорьц өөрчилсөн хэрэгт татагдан Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа юм.
Уг хэргийг шалгах явцтай холбогдуулан төв банкинд алт тушаадаг иргэн, байгууллагуудыг ч шалгаж эхэлсэн байна. Өнгөрсөн онд гэхэд Монголбанк хувиараа гар аргаар алт олборлогч иргэд мөн уул уурхайн компаниудаас 3.3 тонн алт худалдаж авсан бөгөөд үүнээс 3.1 тонныг нь цэвэршүүлэн худалджээ.
Цэвэршүүлнэ гэдэг нь алтанд тавих олон улсын чанарын стандартын дагуу боловсруулна гэсэн үг аж. Одоогоор өмнөх оны нөөцөөс 200 орчим тонн алт Монголбанкинд үлдсэн гэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ