
Монгол, Германы санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн замуудын барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерт шалгарсан компаниудтай Авто замын газар барилгын ажлын гэрээ байгуулжээ.
Партизаны /Жаргалант тосгон / 17 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам ” болон “Баткубик” ХХК-уудын түншлэл ажиллахаар болсон болжээ. Харин Жаргалант , Борнуурын 32.2 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “КТК” ХХК, “Анандын зам” ХХК, “Билэгт зам” ХХК, “Эсто” ХХК-уудын түншлэл шалгарчээ.
Авто замын гарын дарга Б.Энхтөр, орлогч дарга бөгөөд төслийн захирал Р.Онон нар барилгын ажлын гэрээг гүйцэтгэгч нарт гардуулж, ажлаа хугацаанд нв, чанартай хийж гүйцэтгэх үүрэг өгчээ. Гэрээ ёсоор эдгээр замуудыг энэ оны долоо, есдүгээр саруудад ашиглалтад оруулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ