ТОП-20 индекс өсчээ

img

  Монголын хөрөнгийн бирж дээр өчигдөр  45 ХК-ийн 504.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 31 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 387.1 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 512.1 мянган ширхэг хувьцааг 117.0 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 306 хэлцэл хийгдсэн байна. Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 13 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20158.89 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 212.41 нэгжээр буюу 1.06 хувиар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 12.7 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ