
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хороо, сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, коллеж болон төр захиргааны байгууллагуудын дунд Монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор “Монгол гоёл-монгол соёл” сарын аянг зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд монгол үндэсний дээл хувцсаараа гоёхоос гадна үндэстний үйлдвэрлэгчдээ дэмжих үзэсгэлэн худалдаа, ёс заншил, монгол ухаан, уламжлал зэрэг чиглэлээр сургалт сурталчилгаа, гар зураг, илтгэлийн уралдаан, парламентын мэтгэлцээн, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ