Нийслэлд 100-гаас дээш настай 44 буурай байна
Сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 100 наснаас дээшхи буурлуудад, Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр нийслэлд хотод амьдарч буй 95 наснаас дээш настай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 100 наснаас дээш 44, 95 наснаас дээш 238 буурай аж төрдөг. Эдгээрээс хамгийн өндөр настан нь 114-тэй аж. Ахмадуудын тоо судалгаа зөрдгөөс зарим буурлуудад гарын бэлэг хүргүүлж чадалгүй гомдоох зүйл гардаг талаар Нийслэлийн ахмадын хорооны дарга нийслэлийн удирдлагуудад хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ