Ерөнхийлөгч иргэдтэй уулзаж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн иргэдтэй уулзлаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх аймгаар явж, ард иргэдтэйгээ уулзана гэсэн зорилго тавьсан юм. Дорноговь, Говьсүмбэр хоёр үлдсэн байсан.  Дорноговиор ирэхдээ Замын-Үүдээр орохгүй байж болохгүй гэж үзсэн. Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа гээд олон зүйл ярьж болох ч Замын-Үүд дээрээ тогтож ярих зөв гэж бодож байна. Анх төмөр замын өртөө гэж байгуулагдсан энэ газар одоо явуулын хүмүүсээ оруулаад 20-иод мянган хүнтэй хот болжээ. Гэвч бүх зүйл нь өртөө гэсэн утгаар төлөвлөгдсөн байдаг. 2010 онд л Замын-Үүдийн ерөнхий төлөвлөгөө батлагдлаа шүү дээ. Арваад жилийн өмнөөс чөлөөт бүсийн тухай ярьсан.  Гурван жилийн өмнөөс хашаа барьж, одоо л нэг хөдөлгөөнд орж байна. Нэг сайн мэдээ гэвэл усны хайгуулын мөнгө хөрөнгө шийдэгдсэн. Урд хөршийн зээлээр энэ усны асуудлыг 30 мянган хүнтэй байхад хүрэлцэхээр бодож зохицуулж байгаа. Энд чөлөөт бүс бас орно. Дээр нь дулаан, цахилгаан, цэвэрлэх байгууламжийн  асуудлын хөрөнгө мөнгийг шийдсэн.  2014 оны долдугаар сар гэхэд дээрх 60-аад тэрбум төгрөгийн байгууламжууд   баригдаж дуусна. Дахиад бусад дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 40 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Үүнээс гадна энд ажиллаж байгаа төрийн байгууллага, агентлагуудын удирдлага сая асуудал бэрхшээлээ танилцууллаа. Хамгийн гол нь хилийн боомтын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх асуудал байна. Хятадаас 8 урсгалаар ирж байгаа зүйлийг манайх 2 урсгалаар хүлээн авч байна. Энэ нь эдийн засагт ч эргээд муугаар нөлөөлдөг. Хоёр гурван жилийн өмнө цемент энд хилийн боомт дээр саатаж хүндрэл бэрхшээл үүсч байсныг санаж буй биз ээ. Хил, гаалийн байгууллагынхан үүнээс болж өдөрт 10-14 цаг ажиллахад хүрч байна. Иймээс хоёр урсгалаа найм болгох хэрэгтэй юм. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал гарч ирж байна. Төмөр зам энэ бүх ачааг нуруундаа үүрч явсан байна. Одоо төр хөрөнгө оруулан өргөжүүлж, хариуцах болж байна. Өнөөдөр Замын-Үүдийн амьдрал сайхан болох зүг рүүгээ явж байна. Маш том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлж байна. Энд байгаа олон байгууллагын хоорондын ажлын уялдааг бий болгох шаардлага бий болжээ. Ажиллаж буй хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой олон бэрхшээл байна. Цагаан сар удахгүй болно. Өөрийн орны бүтээгдэхүүнийг авч шинэлэх хэрэгтэй. Монгол хүний хийсэн бүтээгдэхүүнийг ав л даа. Ингэж байж бид ажлын байр бий болгоно гэж Ерөнхийлөгч хэлээд иргэдийн саналыг сонсч, сонирхсон асуултуудад хариулья гэлээ. Соёл, ёслол, хүндэтгэлийн цогцолбор барихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү. Монголын нүүрс, төмрийн хүдрийг зөөгөөд дуусах нь, 50 жилийн дараа бид яаж амьдрах юм бэ? Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн замыг барих асуудлыг шийдэж өгөөчээ. УИХ-ын гишүүд сайд болохыг эсэргүүцэж байна, тэд хуулиа батлаад явж байх нь зохистой. Баян, ядуугийн ялгаа эрс ихэслээ, энэ нь засаглалын буруугаас болж байна. Нүүрсний их нөөцтэй улсын хувьд түүнийгээ ашиглаад шатахуун үйлдвэрлэвэл яасан юм бэ? Японы тусламжаар баригдсан 60 айлын сууцыг суугчдад нь хувьчилж өгч болохгүй юу? Чөлөөт бүсийн ажил явахгүй байна. Төрийн албан хаагчид ардаа алагчлахыг таслан зогсоохыг та  анхааруулсан, төрийн албыг өөрийн алба болсныг бас хэлсэн. Энэ хэлсэн үгийнхээ хэрэгжилтэд анхаармаар байна. Төмөр зам, хил, хяналтын байгууллагууд ачааллаа даахаа болилоо. Хүмүүсийг орон сууцаар хангамаар байна. Тэгвэл залуучууд тогтвор суурьшилтай ажиллана шүү дээ. Уул уурхайн лицензийг жижиг ордуудад олгомооргүй байна. Ингэхгүй бол арван тонн алт олборлоод 100 тонн алт зараад ч сэргээж чадахааргүй болж, олон гол горхи ширгэж байна. Хүүхэд маань гадаадад эмчлүүлэх шаардлагатай байна мөнгөөр туслаачээ. Хүүхэд маань онц сурдаг, японы их сургуульд суралцах урилга авсан. Засгийн газрын тэтгэлгээр сургаж өгөөчээ. Суманд маань номын сантай болгож өгнө үү. Таны “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг манай сумын залуучууд дэмжиж байгаа шүү. Энэ мэт олон асуулт иргэд тавьж,  саналаа хэлж, Ерөнхийлөгч хариулж, бас байр сууриа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын гол хилийн боомт шүү дэ. Өдөртөө л 2000-3000 хүн нэвтэрч байна. Гэтэл ЗҮ яг л Алтанбулаг шиг адил санхүүжилт авдаг. Тэр Алтанбулагаар өдөртөө 100-200 хүн нэвтэрдэг өчүүхэн боомт болоод байна. Оростой визээ болихгүй бол Алтанбулгийг хөгжүүлээд ч хэрэг алга. Бүр унтарч байна. Харин ЗҮ-д хамаг хүчээ хаях хэрэгтэй.
2012-02-05
zamiin uudiin gaaliin bairiig buren hemjeegeer n shinejleh zag n bolson zaahan tald n bgaa hytadiin gaali ymar oor bdag bilee de uls ornii nuur zarai baij hil n gj orowdoltei jijighen dotroo ymar j zohion baiguulalt design butez gj ym yu j bhgui arai denduu bn hil gaaliasaa ehleed oorjilj shinejleh zuiluud zondoo bn aa
2012-02-04
Генералын найздаа эдлүүлсэн онцгой эрх 400 саяын үнэтэй Гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хорогдох онцгой обьектоор гал тахижээ. АН-ьн сайд нар Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн тэр өдөр Богдхан ууланд байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай обьектод гал гарчээ. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга буюу мэргэжлийн хүмүүсийн хэлснээр иргэний дайн зэрэг улс оронд тохиолдсон онцгой аюул гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох байр шатаж, үнс нурам болсон байна. Хачирхалтай нь, улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний өчнөөн сая төгрөгийг үнс болгосон эрхмүүд энэ мэдээллийг ихэд нууцалж, гадагш задруулахгүй хав дараад өнгөрөөх үүргийг онцгойлон өгсөн гэх мэдээлэл ирлээ. Чухам хэн гэх албан тушаалтнаас болж улсын өчнөөн сая төгрөг нурам болсон хийгээд уг ажлыг гуйцэтгэж байсан хариуцлагагүй албан тушаалтнууд хэн байсныг тодрууллаа. Энэ бүх дуулиант хэргийн эзэн холбогдогч нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний найз, дэд хурандаа Л.Балдан-Очир нар гэдгийг тус штабын ажилтнууд хэлж, зарим нь “Найзыгаа хууль бусаар ажилд авсан биш томоохон нүхэнд уналаа даа” хэмээн халаглаж байна. Учрыг лавлахад дэслэгч генерал Ц.Бямбажавын найз, уг ажлыг гардан гүйцэтгэж байсан дэд хурандаа Л.Балдан-Очир нь өдгөө 52 настай, 2010 он хүртэл ЗХЖШ-т бэлтгэл ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон ч тун удалгүй халагдсан. Гэвч “Хаана ч очсон хаалгачтайгаа” гэдэг шиг тун удалгүй сайн найзын буянаар хууль бус томилолт өвөртлөн салбартаа эргэн ирсэн гээд нэр хүндийн хувьд тийм ч цэвэр нэгэн биш юм байх. Түүний томилгоог хууль бус хэмээн тодотгосны учир нь Батлан хамгаалахын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д зааснаар бэлтгэл ахлах дэслэгч цолтой хүн Зэвсэгт хүчний салбарт эргэж орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг юм байна. Харин Ц.Бямбажав генералын найзад сайдын эл журам огт хамаагүй байгаад зогсоогүй, татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгийг дураар зарцуулах эрх ч олдсон гэдэг. Дээрх онцгой обьектыг хариуцан бариулж байсан Л.Балдан-Очир найзынхаа итгэлийг алдаж, ажлыг нь нурааж, алдар хүндийг нь унагасан төдийгүй татвар төлөгчдийн 400 сая гаруй төгрөгөөр ганцхан шөнийн дотор тэнгэр тахиж орхижээ. Эх сурвалжийн өгүүлснээр энэ хэргийн буруутан нь дээрх хоёр эрхмээс гадна ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д. Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар яах аргагүй мөн гэдгийг хэлж байна. Тодруулбал, дээрх объект нь дайн байлдаан, үймээн самуну гээд онцгой байдал зарласан үед төрийн тэргүүнүүд толгой хоргоддог гэдэг утгаараа аюулгүй ажиллагаа талаасаа маш өндөр түвшинд баригдах ёстой юм байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд нийлж уг барилгын ажлыг гүйцэтгэх нэрээр төрийн өчнөөн сая төгрөгийг өөрсдийн халаас руу хуваан хийснийг салбарынх нь баримт түшин дуулгаж байна бипээ. Тэр олноос ганцханыг жишээ болгон дуулгаяа. ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтнүүд 80 сая төгрөгөөр уг барилгыг дулаан цахилгаанаар хангах дизель станц авна хэмээн мөнгө төсөвлөсөн ч урд хөршөөс түүнээс хоёр дахин хямд өртөгтэй буюу 27-28 саяар цахилгаан станц авчээ. Гэвч өнөөх гайхал нь ажиллахтүй темрийн сэг болоод хэвтэж байгаа гэнэ. Мөн төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 30 гаруй сая төгрөгөөр хяналтын камер авч тавих байсан ч тавиагүй. Түүнчлэн 160 саяын өртгөөр бараа сүрийг нь хараад бахдаж бахархаад босч ирэхээргүй сүрлэг хашаа хатгана гэсэн ч өнөөх нь гар хүрэх төдийд л ханараад уначихдаг хаалт төдийхөн босгосон гээд өөлөөд байвал өчнөөн асуудалтай барилга барьж байсан гэдгийг хэлж буй юм. Ямар сайндаа л энэ тухай тус штабынхан “Өндөр өртөгтэй энэ барилгадаа ядаж галын дохиолол суулгасан бол өдийд юу гээд л үнс нурам болсон байшин хараад, халаглаад сууж байх вэ дээ” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийж байна. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх обьект “Онцгой” гэдэг утгаараа хуучин модон байшинг нь буулгаж ор мөргүй болгож байгаад цоо шинэ байшин барихаар төсөв хөрөнгийг нь баталж өгсөн юм байж. Гэтэл хуучин байшингийн хана, дээврийг нь буулгалгүй “төсвийн мөнгө” хэмнэсэн гээд хөгийн зүйл олон болсныг хэлэх нэгэн ч таарсан. Үнэндээ бол төрийн өмч саалийн үнээ болсны ганцхан жишээ энэ. Дээрх барилгын тухайд нууц объект гэдгээр халхавчлан хэдэн тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендергүйгээр Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн юм байна. Харин хариуцсан улс нь терийн өмчийг өөрийнх гэж андуурсан уу хамаагуй халааслаж, салбарынхан нь ч “Ил цагаан энэ луйвар ийн төгсдөг байжээ” хэмээн баярлаж сууна. Нэг байшин шатаад түүнийг нь нуугаад өнгөрлөө гэж бодьё. Гэтэл энэ барилгад нь төрийн тэргүүнүүд элдэв аюулаас толгой хоргодож байхад дээрх аюул нүүрлэсэн бол яана. Л. Оюунгэрэл
2012-02-04
аялан тоглолт:
Аялан тоглолт Замын -Үдэд үргэлжилж байна
2012-02-04