
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 25 ХК-ийн 43.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 53.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
Үүнээс “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 44.6 мянган ширхэг хувьцааг 40.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 8.8 мянган ширхэг хувьцааг 2.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 124 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас 7 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Сөдөт” ХК-ийн үнэт цаасны ханш 14.95 хувь өсч, “Монгол савхи” ХК-ийн үнэт цаасны ханш 12.56 хувь буурсан байна.
ТОП-20 индекс 19986.45 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 597.70 нэгжээр буюу 2.90 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 43.5 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ