Бага ангийн хүүхдүүдэд цацруулагч уут тарааж эхэллээ

img

Бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анхаар би” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийг “Хүүхэд Өсвөр Үеийг Ивээх Төв”, Замын цагдаагийн газраас санаачлан Монголын Мянганы Сорилтын Сантай хамтарч хийж байгаа юм. Төслийн нээлт энэ сарын 3-ны өдөр нийслэлийн Ата Туркийн нэрэмжит тавдугаар сургуулийн 1-5 дугаар ангийн 1143 сурагчид цацруулагчтай уут бэлэглэснээр эхэлсэн. Цацруулагчтай тухайн уутыг  Авто замын ойролцоо байрладаг нийслэлийн гурав, тав, 34, 76, Төв аймгийн Баянчандмань сумын бага ангийн сурагчдад бэлэглэх юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ