Тавантолгойн хувьцааны IPO сонгуулийн өмнө бүдрэх нь

img

Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлал буюу  УИХ-ын 39 дүгээр тогтоолыг  2010 оны долдугаар сард баталсан. Энэ тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг ард иргэдээ үнэ төлбөргүй өгөх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 29 хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжиж хөрөнгө босгох талаар тусгасан байсан. Аж ахуйн нэгжид өгнө гэж өмнө нь шийдсэн байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэддээ  эзэмшүүлэх болж байв. Сайн бодсоны үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах 10 хувийг буцааж иргэддээ 20 хувь эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн учир 39 дүгээр тогоолыг өөрчлөхөөр хэлэлцэж эхэллээ. Шийдвэрээ яаж гаргах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх нь “Эрдэнэс МГЛ” компанийн үүрэг. Энэхүү өөрчлөлт нь мэдээж сонгуулийн амлалттай холбоотой гэдгийг өнгөрсөн долоо хоногт улстөрчид, үнэт цаасны мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн. Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдаж хувь эзэмшүүлэхээр болсон 10 хувиа эргүүлэн “дээрэмдэж” иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх болсон нь өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжиж чадаагүй байгаа сонгуулийн амлалтын 1,5 сая төгрөгтэй холбоотой. Эрх баригчид ирэх зургадугаар сард болох сонгуулиас өмнө иргэддээ хувьцаа эсвэл 1,5 сая төгрөгөө бүрэн өгч дуусгах  ёстой. Тиймээс 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж иргэн бүрт 1072 хувьцаа олгоно. Хэрэв иргэн хүсвэл хувьцаагаа авна, мөнгө шаардлагатай бол нэг сая төгрөгөөр эргүүлэн худалдах эрхтэй. Гэхдээ  иргэн өөрийн эзэмшлийн хувьцаагаа таван жилийн хугацаанд худалдах эрхгүй эзэмших ч зөвхөн Засгийн газарт худалдвал нэг сая төгрөгөөр авна гэж тогтоолыг өөрчилж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн энэхүү өөрчлөлтийг дэмжихгүй байгаа зарим УИХ-ын гишүүд Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнийг парламент тогтоож болохгүй. Нэрлэсэн үнэ гэдгийг зах зээл, худалдан авагч тогтоодог юм. Хууль, тогтоомж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн журмыг зөрчсөн үйлдэл хийж болохгүй гэж тайлбарлаад байгаа. Тэгэхээр нэрлэсэн үнэ бус өөр нэр томъёогоор орлуулах шаардлага гараад байна. Монголын стратегийн ордуудын эрхийг атгаж суугаа “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Л.Энэбиш “Нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэрлэсэн үнийг тогтоох нь буруу. Хэрвээ ингэж явах юм бол УИХ компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоодог байгууллага болж хувирна. Хувьцааг хэнд олгохыг шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Харин  нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэрлэсэн үнийг тогтоовол  зах зээлийн зарчим, хөрөнгийн биржийн шаардлагуудтай нийцэхгүй болно. Хэрэв ийм шийдвэр гаргавал хэрхэхийг бас шийдэж байж л IPO хийх болно. Тийм учраас нэрлэсэн үнэ гэдэг томьёоллыг маш болгоомжтой хэрэглэх ёстой гэж бодож байна” гэсэн юм. УИХ-ын 39 дүгээр тогтоолын өөрчлөлт үүнээс гадна бас нэг хортой үр дагавар дагуулж байна. Энэ нь олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тодруулбал,  Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэхээс зургаан сарын өмнө, эсвэл хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө компанийн хувьцаатай холбоотой ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх  дүрэмтэй аж. Гэтэл энд 10 хувиа иргэддээ өгөөд, Засгийн газар худалдаж аваад, ААН-үүддээ зарна гээд маш их хөдөлгөөн хийгдэж байгаа нь дүрэм журамд нийцэхгүй болоод байгаа юм. Тийм учраас цаг хугацааны хувьд хүндрэлтэй байж магадгүй . Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд, зөвлөх компаниуд нэрлэсэн үнэ гэдэг энэ нэр томьёог парламент тогтоодоггүй юм гэж шууд хэлж байгаа. Нэрлэсэн үнэ гэдэг нь ямар ч компанид маш багаар тогтоогдож, компанийнхаа бүртгэлд бүртгэгдээд зах зээлийн зарчмаар буюу тухайн компани ямар ашиг олох вэ, ямар ирээдүйтэй байна гэдгийг тооцож байж хэдэн 10, 100 дахин өсдөг байна. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа худалдсан нэлээд хэдэн аж ахуйн нэгж байгаа. Тэгэхээр монголчуудад  тийм туршлагагүйдэх, юу ч мэдэхгүйдэх зүйл биш байх нь, энэ IPO гэгч. Зөвхөн сонгуулийн амлалт харж гаргасан шийдвэр тушаалаа өөрчлөөд байж болохгүй гэдгийг зах зээл хэлж байна. Б.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Www:
Tiim sh dee bbb zuv shuu dee ene niitleliig bichsen nuhur genii zahialgaar ve. Nerlesen Inuit company ni togtoogood 2 dagch zah zeel deer ariljigdah uniig zah zeeliin une l gedeg gedegdee setguulchiinee uureg yos zuinhee daguu unending zuv medeelliig irgeddee ug l ugl duuu medeeh nerlesen uniig ezen ni boloh tur togtoono shdeeee
2012-02-06
hhh:
Худлаа толгой эргүүлэх шаардлагагүй шүү дээ. УИХ-ын 39-р тогтоолоор нэрлэсэн үнэ тогтоогоогүй. Нэрлэсэн үнээр нь үнэгүй өг л гэсэн биз дээ. Тавантолгойн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид өгөх нь гадны бирж дээр IPO хийхэд ямар ч хамаагүй. Зарласан хувьцаа нь хэд байх, хэдийг ямар үнээр хэзээ гаргахаа Монгол улсын Засгийн газар л мэдэх ёстой. Хэрвээ гадныхан буруу гэж ярьж байгаа бол Монголчуудыг юу ч мэдэхгүй гэж басамжилж байгаа хэрэг. Мэдлэгтэй бай л даа. Ядаж компанийн хууль дээр зарласан,гаргасан хувьцаа, нэрлэсэн үнэ, зах зээлийн үнэ гэдэг ойлголт байгаа шүү дээ. Уншаач. ЗГ гадныхны үгээр ажлаа хийхгүй явж байснаа УИХ-ыг буруутгаж байгаа нь буруу. Монголчуудад үнэгүй өгөх хувьцаагаа тусгаарлах хэрэгтэй. Нэг л их гадныхнаас айсан ичсэн хүмүүс.....
2012-02-06
Дэндэвээ Чи шүү
2012-02-06
дэндэвээ:
хувьцаа эзэмшигч гэдэг чинь сар болгон дансандаа орсон мөнгийг хянан сэтгэл хангалуун өдөрөөс өдөрт өсөн нэмэгдэж бгаа өөрийн хөрөнгөөрөө хангалуун сайхан амьдардаг байх.гэтэл бидний монголчууд хувьцаа гэдэг үг бичсэн цаас авдарын ёроолдоо хийн өдөрөөс өдөрт хуучиран захаасаа шаралж үнгэгдэхийг харан сонгуулиас сонгуулийн хооронд хууртагдан хэзээ сайхан амьдархаа биш хэзээ багахан шиг зовон хорвоог орхихоо бодож амьдардаг болждээ энэ хөдөөний сонгогчидод их учир бна сав л хийвэл нам сонгочихсон тархиа угаалгаж бусдын ирээдүйг баллаж байх юм
2012-02-05
Uls turd baigaa hedheen hunii yvuulga baina da
2012-02-05
china plig baidag ny yam,ar uchirtai v?
2012-02-05