
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ариунболд, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг тодорхой үр дүнд хүргэх
, хүн амын худалдан авах чадварыг үнийн хэт өсөлтөөс хамгаалах,
хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад чиглэж байгаа аж. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар, хоёр байгууллага хамтран цөөн тооны чанартай ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөжээ.Үүнд:
- Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг мэргэжлийн холбоодтой хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэх арга хэмжээ авах
- Автобензин, дизелийн түлшний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа байдал нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэн ажиллах
- Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх, шударга өрсөлдөөний үр дүнд үнийг бууруулах, тогтмол байлгах чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлох талаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх
- Хэрэглэгчийн гар дээр очиж байгаа нэг кг мах, гурил, талх болон цагаан будаа, сүү, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний өөрийн өртөгийн тооцоог аж ахуйн нэгжүүдэд хийж, хэт өндөр үнэ тогтоосон нь нотлогдож байвал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, бодит байдалд нийцүүлэн бууруулах арга хэмжээ авах
- Гурил, талх, цагаан будаа, мах, сүү, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, зэрэг бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат, дамжлага, бүр дээр гарч байгаа, үнийн өсөлтийг судлах ажлыг сар бүр хийж, үр дүнг нийтэд мэдээлж байх
- Худалаа, үйлчилгээний шат дамжлагыг хэрхэн бууруулах, өрсөлдөөнт орчныг хэрхэн бүрдүүлэх талаар тодорхой санал боловсруулан Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлууд багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ