Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогч Робин Адэйр танилцуулга хийлээ

img

Татварын албаны өөрчлөлтийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Өөрчлөлтийн удирдлагын баг”-ийг Татварын Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан байна. Багийн ахлагчаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, гишүүдээр Дотоод аудит, хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Д.Цогтжаргал, Сургалтын төвийн багш Д.Баярцэцэг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн нар ажиллаж байгаа аж. Татварын Ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч нарт еерчлелтийн менежмент сэдвээр Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогч Робин Адэйр танилцуулга хийжээ. Өөрчлөлтийн удирдлагын баг”-ийн ажлын чиглэл нь татварын албаны өөрчлөлтийн удирдлагын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, өөрчлөлтийн удирдлагын оновчтой загвар  боловсруулах үүрэг бүхий олон улсын зөвлөхийн гэрээт хугацаанд шаардлагатай мэдээллээр хангах, уулзалт, сургалт зохион байгуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ