
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Засгийн газрын XXI байрны сургалтын танхимд нээлтээ хийсэн. Уг зөвлөгөөн өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны Их танхимд үргэлжлэх юм.
Энэ үеэр салбарын 2011 оны зорилтын биелэлт, 2012 оны зорилтуудыг танилцуулан шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, зөвлөгөөн өндөрлөнө. Сургалт, семинаруудад оролцож буй төлөөлөгчид тухайн салбарын үйл ажиллагаа, үр дүн цаашдын зорилтын талаар харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ