“Адуунчулуун” ХК хувь нийлүүлэгчдийн хурлаа зарлав

img

Монголын Хөрөнгийн биржийн гишүүн “Адуунчулуун” ХК хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаа зарлажээ. Хурал ирэх сарын 15-ны 15.00 цагт "Адуун чулуун" ХК-ийн өөрийн компанийн байранд болох юм байна. Уг хурлаар тус компанийнхан өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, энэ онд тавих зорилтын тухай хэлэлцэх ажээ. Мөн байгууллагын Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, компанийнхаа дүрмийг шинэчлэн батлах юм байна. “Адуунчулуун” ХК нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 3.151.304 ширхэг энгийн хувьцаа гаргасан бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ нь өдгөө 15.753.368.696 төгрөгт хүрээд байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ