
Энэ сарын 04-ний 20:30 цагийн үед “Тэнгис байгаль” дэлгүүрийг түрээслэгч Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн 20 настай эрэгтэй Д-г тус дүүргийн IX хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай Н гэгч бусадтай бүлэглэн орлогын 80,000 төгрөгийг хулгайлан зугтаасан. Мөн Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт байрлах ”Баянгол” зочид буудлын ресторанд эд зүйлсээ алдлаа” гэх мэдээллийг энэ сарын 05-ны 20:00 цагт авч шалгахад, Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн 27 настай эрэгтэй Б-ийн хар өнгийн савхин хүрмийг Сэлэнгэ аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай эрэгтэй М бусадтай бүлэглэн хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлсэн байна.Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид хандаж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ