
Солонгосын хамгийн баян иргэдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Тус улсад үндсэн хөрөнгө, өөрийн эзэмшдэг хувьцаа болон бэлэн мөнгөний хэмжээ зэргээрээ 1 триллион вон буюу 1 000 000 000 000 вон давсан хөрөнгөтэй нийт 20 хүн байдаг байна.
Уг жагсаалтыг "Самсунг" группын ерөнхий захирал И Гон Хи тэргүүлж, "HYUNDAI CAR" компанийн ерөнхий захирал Жон Мүн Гү удаалж байна. " Самсунг" группын ерөнхий захирал И Гон Хигийн хүү дээрх жагсаалтын 4 дүгээрт бичигдэж байгаа бол "HYUNDAI CAR" компанийн ерөнхий захирал Жонг Мүнг Гүний төрсөн дүү 7 дугаарт бичигдэж байгаа аж.
Үүгээр тус улсын тэргүүлэх компанийн гэр бүлийнхний хөрөнгө мөнгөний хэр хэмжээг харуулж байгаа ажээ. Энэхүү жагсаалтын 8 дугаарт шинээр бичигдэж буй NXC онлайн тоглоомны сайтын болон 12 дугаарт бичигдэж буй NC soft онлайн тоглоомны сайтын ерөнхий захирлууд, сүүлийн 15 жилд өөрсдийн бий болгосон интэрнэт тоглоомоороо олсон хөрөнгөөрөө баячуудын эгнээнд орж иржээ.

Бусад нь бүгд олон жилийн өмнө өвөө , аав нарынхаа бий болгосон компани болон ажил үйлсийг залгамжлагчид юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ