80 мянга орчим залуу их бүтээн байгуулалтад оролцож байна

img

Монгол орны өнцөг булан бүрт уул уурхай, барилга, дэд бүтэцийн бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчний асуудал чухалд тооцогдох болжээ. 2010 оны байдлаар манай улсын уул уурхайн салбарт 31900 ажилчин, барилгын салбарт 41200 ажилчид ажиллаж байгаагаас 27900 нь тусгай мэргэжлийн, 13200 нь инженер техникийн ажилчид гэсэн статистик тоон үзүүлэлт байна. Тус бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж ажилчдын амь нас, эрүүл мэнд хохирсон тухай мэдээлэл саяханыг хүртэл гарсаар буй. Улс орны хөгжил, бүтээн босголтонд хувь нэмрээ оруулж буй том, жижиг комдпаниудын хувьд ашиг олох нь чухал ч ажилчдын аюулгүй ажиллагаа түүнээс ч илүүгээр нэн чухал юм. Ажилчдын аюулгүй байдал алдагдаж, аваар осол гарах болсон нь ажлын нөхцөлд тохирсон стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны зориулалт бүхий хувцас, хэрэгслийн нийлүүлэлт төдийлөн хангалтгүй байснаас шалтгаалах нь цөөнгүй тохиолдол аж. Харин өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн Cat, CARHARTT болон Walls зэрэг олон брэндүүд Монголд орж ирж байгаа нь их бүтээн байгуулалтад оролцож буй 80 мянган орчим залуу боловсон хүчнийг аюулгүй ажиллагааны зориулалт бүхий хувцас хэрэгсэлээр хангах боломжтой болж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирм зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирм, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой гэж үүнийгээ улс орон даяараа дагаж мөрдөх. ЭБЭХ-ний салбарт хүчтэй яригдах болсон MCS-н ажилчид дунд ч, хувь эзэмшигчдийн дунд ч хятадыг 25%-с илүү оруулахгүй байх бүр 25%-с бага байлгахыг шаардах. Энэхүү болзлыг хангахгүй бол цаашид монголд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч болохгүй зүйлгүй. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-02-06