Япон бахархал Монголд
Монголчууд дэлхийн брэнд болсон тансаг сувдаар гоёх боломжийг Японы хөрөнгө оруулалттай “Микото” дэлгүүрийнхэн олгож байна. Микотогийн Акоя сувд давтагдашгүй чанар, сэтгэл татам сайхан өнгө, дизайнаараа олон арван жил дэлхийн сая сая хэрэглэгчийн таашаал, сонирхолд нийцсээр иржээ. Тиймдээ ч Японы үндэсний бахархал болсон аж. Энэхүү сайхан гоёлыг монголчуудад хүргэхээр шийдсэн байна. Гаршуулсан сувдны ангилалд багтдаг Акоя сувд нь өсгөдөг хясааг байгалийн унаган нөхцөлд нь үржүүлж байгалийн сувднаас өнгө, чанар нь огтхон ялгарахааргүй гаргаж авдаг аж. Тиймээс Японы Худалдаа аж үйлдвэрийн яамны “Япон брэнд” батламжийг олгосон байна. Уг батламжийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн брэнд болсон бүтээгдэхүүнд олгодог юм байна. “Микото” дэлгүүрийн нээлтэд Акоя сувдны тариалагч “Нире Апс” компанийн ерөнхий захирал, хатагтай Нирей Ёшико хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр сувд сонгосон хэрэглэгчиддээ зориулан хэрхэн арчилж хадгалах, өвлүүлэн үлдээх талаар зөвлөгөө өгсөн юм. Сувд нь тансаг хэрэглээ болохоор хүмүүс үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг. Тэгэхээр өдөр нь зүүсэн сувдан гоёлоо тайлаад зөөлөн алчуураар хөлсийг нь арчаад зөөлөвчтэй гоёл чимэглэлийн саванд халгалах ёстой. Ил задгай байлгах эрсдэлтэй. Мөн усанд орох, задгай галын дэргэд ойр байлгах нь муу гэсэн юм. [gallery]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ