Blackberry хэрэглэгчдээсээ хүлцэл өчив

img

Канадын Research In Motion компани Blackberry гар утсыг үйлдвэрлэдгээрээ зартай. Тэгвэл тус компани Ойрхи Дорнод, Африк, Европ дахь хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Учир нь Ойрхи Дорнод, Африк болон Европ дахь Blackberry-г хэрэглэдэг нэг сая гаруй хэрэглэгчдээс вэбсайт болон текст бичих үйлчилгээг ашиглах боломжгүй байна гэсэн гомдол Research In Motion-д иржээ. Тиймээс тус компани гомдол илгээсэн нэг сая гаруй хэрэглэгчдэдээ нөхөн төлбөр олгох, гар утасны нэмэлт засвар хийх зэргээр гомдлыг нь барагдуулж өгөхөө амлахын сацуу хүлцэл өчсөн байна. Мөн хуурамч Blackberry худалдаалалт их байгаатай тэмцэх кампанит ажил өрнүүлэхийн зэрэгцээ хуурамч гар утас худалдан авахгүй байхыг уриалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ