Автобус компанийн инженерүүд сургалтад хамрагдана

img

 Автобуснуудад техникийн үйлчилгээг технологийн горимын дагуу хийх, автомашины жолооны механизм, тормозны системийн гэмтлийг илрүүлж, найдвартай ажиллагааг хангах зэрэг сэдвээр нийт автобус компанийн инженер, техникийн ажилтнуудад Нийтийн тээврийн газраас сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтыг өнөөдөр "Автобус-3" нийтийн өмчит үйлчилгээний газарт зохион байгуулах аж. Энэхүү сургалтад нийтийн тээврийн үйлчилгээний 24 аж ахуйн нэгж, байгууллагын техникийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникийн ажилтнууд хамрагдах юм байна. Сургалтад Автобус-1" болон "Автобус-3" компанийн инженерүүд практикт тулгуурлан хичээл зааж, ажлын туршлагаа харилцан солилцох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ