Саатсан зорчигчдыг авчирна

img

МИАТ компанийн ОМ136 аяллын Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгт техникийн саатал гарч  өнгөрөгч ням гарагаас өнөөдрийг хүртэл нислэг үйлдэж чадахгүй саатсаар байгаа юм. Энэ сарын 5-ны өдөр буюу ням гаригт нислэг үйлдэх байсан тус онгоц  нислэг үйлдэх боломжгүй болсон тул  МИАТ компани өчигдөр Улаанбаатараас 19:45 цагт Москва руу нэмэлт нислэг үйлдсэн байна. Энэхүү нэмэлт нислэгийн онгоцоор Москвад саатаад байсан 215 зорчигчийг өнөөдөр Монголд авчирахаар болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ