Нярай хүүхдийн асаргаа,сувилгаа

img

Манай сайт  У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм. Уншигч та  Цэвэгмид эмчээс асуух асуулт байвал манай сайтын  сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээнэ үү. Нярай хүүхдийн амьдралын эхний цаг мөч хамгийн хүнд хэцүү үе байдаг. Гадаад орчны маш олон цочроогч хүчин зүйлд дасан зохицох шаардлага бий болно. Дөнгөж төрсний дараа нярайг жигнэж, биеийн урт, цээж, толгойн тойргийг хэмждэг нь хүүхдийн хөгжлийн гол үзүүлэлт юм. Мөн төрөлхийн рефлексүүд, амьсгал, зүрхний цохилтын тоо тогтвортой, хөдөлгөөн идэвх зэрэг нь хүүхдийн чухал үзүүлэлтүүд болно. Хэвийн үед хүү бол 3500-3700 гр жинтэй ба 50-52 см урттай, охин бол 3200-3400 гр, 48-50 см төрдөг. Эрүүл, гүйцэт нярайн толгойн тойрог 34-36 см, цээжний тойрог 2-2,5 см байна. Нярай хүүхдийн асаргаа, сувилгаа Шилжилтийн үе Амьдралын эхний 1 сар – эрүүл эмгэгийн зааг дээрх шилжилтийн үе юм. Эхний хоногуудад нярай “дотоод нөөц”-өө ашигладаг учраас биеийн жингийн 3-5% -г алддаг ба 8-10 хоногтойд анхны жиндээ хүрдэг. Хэрэв 200-250 гр-аас илүү жин алдаад 10-12 хоног хадгалагдвал эмчид хандаарай. Эцэг, эхийн санааг зовоодог зүйл бол нярайн арьсны шарлалт байдаг. Нярайн шарлалт элэгний ферментийн дутуу хөгжилтэй холбоотой үүсдэг ба 7-10 хоногт арилах учиртай. Нярайн хөх томорч, сүү мэт шингэн гарна. Онцгой эмчилгээ шаардлагагүй ч их томорвол бүлээн жин тавьж болно. Түүнчлэн гадна бэлэг эрхтэн хавагнаж, охидын бэлэг эрхтнээс цусархаг, салсархаг зүйл гардаг. Энэ үед сул марганецын уусмалаар угаах хэрэгтэй. Эдгээр урвалууд нь эхийн гормонтой холбоотой үүсдэг. Мөн энэ үед биеийн температур өсөх ба буурах, арьс улайх, хамраар цагаан тууралт гарах гэх мэт шинжүүд илрэх боловч эмчилгээ шаардахгүйгээр өөрөө удалгүй арилдаг. Нярай хүүхдийн уйлах гол шалтгаан – гэдэс хийгээр дүүрсэнээс базласнаас үүдэлтэй. Ийм үед хйиг гадагшлуулахын тулд хүүхдийн хэвлийд зөөлөн иллэг хийж, хагас босоо байрлалтай тэврэнэ. Хэрэв тайвшрахгүй байнга уйлаад байвал эмчид заавал хандаарай. Хүйн шарх Хүй тасалсаны дараа металл юм уу хуванцар хүйн хавчаар тавьсан байдаг ба 3-5 хоногт хүйн үлдэгдэлтэй хамт өөрөө унана. Эмнэлгээс гарсаны дараа хүйг арчлахдаа өглөө оройд спирт агуулсан ариутгагч уусмалаар цэвэрлэнэ. Хэрэв хүйнээс ямар нэгэн шингэн зүйл гарвал эмчид яаралтай хандах хэрэгтэй. Ихэвчлэн хүүхдийн хүй 12-14 дэх хоногтойд нь бүрэн цөглөдөг. Нярай хүүхдийг усанд оруулах Нярай хүүхдийг оройн нэг хөхөлтийн дараа тодорхой цагт өдөр бүр 36-370С усанд 5-7 мин оруулах хэрэгтэй. Усанд оруулсаны дараа зөөлөн даавуун алчуураар биеийг арчсаны дараа тохирох тосоор тослож, нуралтын эсрэг нунтагыг цавь болон бусад нугалаас хэсгүүдээр цацаж өгнө. Өглөө бүр буцалсан бүлээн усаар хөвөнг норгож 2 нүдийг ээлжлэн цэвэрлэнэ. Имэрсэн хөвөнг бага зэргийн ургамлын тосоор чийглэж хамрыг цэвэрлэнэ. Хооллолт Хөхөөр хооллох Эхний 3-4 хоногт эхийн хөхнөөс ангир уураг гарах ба дархлал хамгаалах хүчин зүйлүүдийг агуулсан байдаг. Ангир уураг нь маш ашигтай шимтэй хоолноос гадна ямар ч эмээр орлуулашгүй анагаагч бодис юм. Хөхний сүүний уураг нь маш амархан шингэдэг бөгөөд орлуулашгүй амин хүчлээс тогтоно. Хөхний сүүнд тосыг шингээдэг липаза – фермент байдаг ба  эхийн сүүний тосны 95%-ыг шингээдэг. Нүүрс ус нь хөхний сүүнд лактоз хэлбэрээр байх ба гэдсэнд хүчиллэг орчин бий болгодог. Хөхний сүүний давуу талууд     Хүүхдэд хамгийн тохиромжтой, өөр бусад ямар ч бүтээгдхүүнээр орлуулашгүй, цорын ганц хоол     Хөхний сүүгээр хооллох үед уураг, тос, эрдэс бодис, витаминууд хамгийн сайн шингэдэг     Хүүхдийн өсөлт, хөгжилтөд нэн шаардлагатай фермент, гормон бусад биологийн идэвхт бодисууд агуулсан байдаг     Эхийн сүү хүүхдийг халдвараас хамгаалах цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдхүүн бөгөөд зарим өвчин үүсгэгч нян ба вирусээс хамгаалах онцгой чадвартай дархлалын хүчин зүйлүүд агуулна     Хөхний сүүгээр хооллох нь эх хүүхдийн хооронд бие-сэтгэхүйн холбоо үүсгэдэг     Хөхний сүүгээр хооллох үед гэдэсний хөндийд ашигтай бичил нянгууд бий болно     Эцэст нь хэлэхэд хөхний сүүг бэлтгэх шаардлагагүй, ямар ч үнэ төлөх шаардлагагүй бүтээгдхүүн Хөхөөр хооллох дэглэм Хөхөөр хооллох бүрийн өмнө гараа савандаж угаах, хөхөө бүлээн буцалсан усаар угааж, цэвэр даавуун алчуураар арчиж хатаасан бахй хэрэгтэй. Хөхөх дундаж хугацаа 15-20 мин боловч 25-30 мин-аас хэтрүүлж болохгүй. Сүүлийн үед хүүхдийг хүссэн үед нь хүссэн хэмжээгээр нь хөхүүл гэж зөвлөж байгаа. Учир нь хүүхэд өөрөө хэзээ хөхөхөө шийддэг гэж үздэг. Эрүүл гүйцэт төрсөн нярай хоногт дунджаар 7-12 удаа хөхнө. ? Хүүхэд өлсөж байгааг яаж мэдэх вэ? Хүүхдийн уйлах дуу – өвөрмөц хэл бөгөөд анхааралтай ээжүүд хүүхдийнхээ юу нэхэж байгааг сонсоод л мэднэ. Өлсөж уйлах нь толгойгоо ийш тийш эргүүлэн хөхөө хайж, гараа чанга атгасан байдалтай уйлах ба ам руу юм ойртуулахад хөхөх үйлдэл хийнэ. ? Эх нь ханиад хүрсэн бол яах вэ? Эхийн халдварын үүсгэгч хүүхдэд  агаар дуслын замаар болон хөний сүүгээр дамжин халдварлах эрсдэл их байдаг тул хүүхдийг гэр бүлийн бусад гишүүд асрах шаардлагатай болдог. Эх нь ханиадтай бол заавал маск зүүж, эмчилгээ дуустал хөхүүлэхгүй байх хэрэгтэй. ? Хөхүүл эх эм хэрэглэж болох уу? Эмчийн заалтгүйгээр антибиотик болон сульфаниламидын бүлгийн эм ууж болохгүй. Учир нь хөхний сүүгээр дамжин хүүхдэд таагүй нөлөө үзүүлдэг. Хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмч хамгийн хоргүй, үр дүнтэй эмчилгээг зөвлөх болно. Мөн эмчийн зааваргүйгээр халуун бууруулах эм (ацетилсалицилийн хүчил), нойрсуулах бэлдмэл, туулгах эм хэрэглэж болохгүй. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baiglmaa:
bayrlaa
2017-09-02
гансүрэн:
манай охин 18 хоногтой нүүрэн дээгүүр идээг толгой тоо тууралт гараад 10 хонжийн нүүгээд хүзүү шанааруугаа яваад бхын яахуу
2017-09-02
Цацрал:
Охин маань төрөөд 5 хонох гэж байна.Хөхөө 5-7мин хиртэй хөхөөд унтаад өгөх юм. Тэгээд 20 мин болохгүй уйлагнаад дахиад л бага зэрэг хөхөж байгаад ядраад унтаад өгөх юм.Төрөх хугацаанаасаа 3-4 долоо хоногийн өмнө төрсөн.Яавал дээр вэ?Эсвэл буруу хөхүүлээд байгаа юм болов уу?Суга ,цавийг нь үзэхээр нурсан зүйлгүй.Хүүхдийн өрөөнд хэдэн цаг болоод агаар оруулах ёстой вэ?
2016-09-08
Одончимэг:
Хүүхдийг хэдэн сартайгаас нь босгож зогсоож болох вэ манай хүүхэд 1 сар гарантайгаасаа л босоо байрлалтай тэврүүлж байх гээд байх юм ингэлээ гээд нуруунд нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу
2016-09-04
амараа:
хүүхдийн гэдэс нь дүүрээд байна яах вэ
2015-08-05
Нараа:
үнэхээр баярллаа манай хүүхэд 24 хоногтой орой болхоор уйлагнаад байх нь
2015-04-08
ankhaa:
mash ih bayarlalaa.bi 2 sartai huuhedtei.getel bi haniad hurchle. tanii zuvluguund haniad hursen bol huhuulj bolohgui gesen bn. tegheer ene tohioldold huuhddee yu uguh ve
2014-12-09
aagii:
manai xvvxd odoo sar 7 xonogtoi. getel xamar ni bitvvred oirin xoyr guraw xonogoos tun taagvi bna ug ni xamriig ni tsewerlej bga ch todiiln neg l sn ongoij ogdoggvie
2012-11-09
zaya:
heregtei zuil zuvlusund bayrlalaa
2012-02-08