
Монгол Улсын Засгийн газраас 2011 оны наймдугаар сард Өмнийн говийн бүтээн байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай 257 дугаар тогтоол гаргаж Гашуунсухайтын боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын санхүүжилт болон уг боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.
Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” ХК даалгасны дагуу “Энержи ресурс” ХХК-иуд хамтран гүйцэтгэж, энэ сарын зургаанд уг боомтийн 10 урсгал, гарц, замын нээлтийг хийлээ. ТГашуунсухайтын боомт өдөртөө 300-400 авто машин нэвтрүүлэх хүчин чадалтай байсан бол одоо 700-1000 болж нэмэгдэж байгаа юм байна.
Энэхүү авто замын урсгалын нээлтэд Авто тээврийн газар, “Эрдэнэс таван толгой” компани, Гашуунсухайтын гаалийн удирлагууд, ГИХАЭГ-ыг болон албаны бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ