
ҮСХ-ны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од тэргүүтэй удирдах ажилтнууд, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ЭЗБХ-ны зөвлөх, ҮСХ-ны Зөвлөлийн гишүүн Ж.Батсайхан, Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Канад улсын статистикийн тогтолцоо, эрх зүйн орчин, албан ёсны статистикийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийжээ.
Тус хорооны төлөөлөгчдийг Канад улсын Статистикийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Роуземари Бэндэр хүлээн авч уулзаж, статистикийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээ, статистикийн системийн тогтолцоо, бүрэлдэхүүн, статистикийн байгууллагын ерөнхий чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, мэдээллийн урсгал, статистикийн төв байгууллага, орон нутгийн статистикийн албадын ажлын уялдаа, зохион байгуулалтын талаар танилцуулж тус газрын удирдах бусад ажилтнууд мэдээлэл хийсэн байна.
Мөн айлчлалын хүрээнд Канадын статистикийн газрын төв болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ