НЗДТГ цахим өргөдөл хүлээн авна

img

НЗДТГ болон есөн дүүрэг, нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагуудад хаягласан өргөдлөө http://urgudul.ulaanbaatar.mn  цахим системд илгээх боломж нээгдлээ. Ингэхийн тулд 151510 тусгай дугаарт баталгаажуулах мэссэж явуулахад л болох юм байна. Энэхүү цахим өргөдлийн систем нэвтэрснээр иргэн та өргөдөл өгөх гэж дугаарлан зогсож, ажлын цагаараа яаран сандран гүйх шаардлагагүй болжээ. Мөн өргөдлийн хариу гарсан эсэхийг мэдэх гэж ахин дахин өргөдөл өгсөн газраа “эргэх” шаардлагагүй болсон гэнэ. Энэхүү үйлчилгээг гар утсандаа татаж авч болох тул бид орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр өргөдөл гаргах боломж бүрдлээ. Иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэснээ ил тод болгох үүднээс төрийн байгууллагуудад энэхүү системийг нэвтрүүлж эхэлсэн байна. Тус систем бүрэн нэвтэрснээр иргэд өргөдөл, санал хүсэлтийн хариуг хянах боломжтой болжээ. Өргөдлийн хариуг цаг тухайд нь илгээх бөгөөд тухайн өргөдөл гаргагч биеэр ирэх шаардлагатай бол шийдвэрлэх түвшний хүмүүстэй уулзах цагийг онлайнаар авч болно. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumur:
yun kadyroviin urgudul ve oilgosongui
2012-02-09