Хотын гишүүдтэй төсвийн тодотголын тухай жич ярина

img

Хотын дарга маргааш 11.00 цагт нийслэлээс УИХ-д сонгогдсон 20 гишүүнтэй Хангарьд ордонд  уулзалт хийх гэж байна. Нийслэлээс сонгогдсон  гишүүд жил бүрийн яг энэ үед Засаг даргатай уулзаж  нийслэлийн төсвийн талаар хэлэлцдэг. Тэрчлэн Хотын дарга Г.Мөнхбаярын санаачлагаар  болж буй  тус  уулзалтаар одоо яригдаж байгаа төсвийн тодотголд нийслэлд хэчнээн төгрөг ногдох, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцах аж. Өнгөрсөн жил гишүүд нийслэлийнхэнтэй санал бодлоо солилцож нийслэлийн төсвөөс нийтийн тээвэрт олгодог байсан татаасыг нийслэлд нь зарцуулах талаар санал солилцож ажил хэрэг болж байсан. Хотын дарга ч шаардлагатай байгаа төсөв, хөрөнгийн асуудлыг шийдүүлж, учир шалтгаанаа тайлбарлахаар ийнхүү УИХ-ын гишүүдтэй уулзах хүсэлтийг тавьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huue hotiin dargaa ene hot tohiujuulah chin ajilaa hucherehguii bga uchuraas, hotiin tuvd bgaa guanz zoogoon gasar bolon, aj ahuin negjuudiig gadnag talbaigaa tedend metrd zasaj tseverlej, aimshigiin hayguudaa jigdruulj , chadahgui negiin shuud torgoj uil ajillagaag n zogsooh hurtel arga hemjee avaachee. Zuvhun neg baiguulagaas bolj niit hot dayaraa muuhai gazar amidarch blohgui bizdee.Ylanguai buhiin urguunii zuun taliin gudamj, hotiin barag tuvd baij arai l ungu uzemjgui bna. hucheer ymar negen arga hemjee avaachee
2011-10-11