Хилийн боомтуудын асуудлаар санал солилцов
2012-02-09

Хүнсний аюулгүй байдлын хүрээнд МХЕГ-ын дарга Р.Содхүү БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дэд дарга Сюн Сяньзюнийг хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтаар хоёр орон хоорондын хүнсний аюулгүй байдлын асуудлыг экспорт, импорттой холбон хэлэлцсэн байна. Мөн хүнсний аюулгүй байдалд голлон нөлөөлдөг орон нутгийн боомтуудын талаар ярилцаж, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын зүгээс боомтуудын талаарх асуудалд анхаарлаа хандуулж, илүү нягт уялдаатай хамтран ажиллахаа илэрхийлжээ. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
baagii:
za zas hezee heregjdeg bsn yum hortoi hunsee manais shaj orj irdeg l biz dee
2012-03-21