Нэгдүгээр сарын агаарын чанарын үзүүлэлт

img

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын  Хархорин захын орчимд 31 удаа, XIII хороолол, Офицеруудын ордон орчимд  тус бүр 26 удаа, 32-ын тойрог орчимд 22 удаа, I хороолол орчимд 20 удаа стандарт хэмжээнээс давжээ.  Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Хархорин захын орчимд 31 удаа, Офицеруудын ордон, 32-ын тойрог орчимд тус бүр 27 удаа, Баруун дөрвөн зам орчимд 25 удаа, XIII хороолол орчимд 22 удаа, I хороолол орчимд 20 удаа, Мишээл экспо төвийн орчимд есөн удаа хэтэрсэн аж. Тоосны агууламж Хархорин захын орчимд 30 удаа, 32-ын тойрог орчимд 23 удаа, XIII хороолол орчимд 20 удаа,  Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, Баруун дөрвөн зам орчимд 21 удаа нэмэгджээ. Харин угаарын хий 32-ын тойрог орчимд гурван удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан гэдгийг Агаарын чанарын албанаас мэдээллээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 10 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 10 метрт хуралдах утаанаас дээш 90 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 14000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа. Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 14000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-14000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1800тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 14 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 14000-16000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно. УБ хотын агаарын бохирдлын гол үүсгэгч нь хотын баруун өмнөд хэсгээр голчлон байрлах 3 цахилгаан станц юм. салхи зүүнээс салхилахад цахилгаан станцаас гарах утаа нисэхийн зүг туугдан тэр хавьдаа хуралддаг. энэхүү утаа униар нь онгоц газардахад томоохон асуудал болоод байгаа юм. Салхи баруунаас салхилахад цахилгаан станцын утаа гэр хорооллын зүг туугдан бас тэндээ хуралддаг байна. Уг үлэмж хэмжээний утаа нь Лондонд бий болж байсан аймшигт smog буюу утаан мананг үүсгэж хүний эрүүл мэндэд томоохон аюул учруулж байгаа хэрэг. Түүнчлэн агаарын хэм -30 илүү хүйтрэхэд утаа доош унаж улам өтгөн утаан манан болдог. Харин -15 дулаахан байх тохиолдолд өндөрт тархдаг байна. Иймээс агаарын бохирдлын судалгааг хийхдээ цахилгаан станцуудыг чухалчилан авч үзэж 4-р цахилгаан станцаас зүүн тийш 5 км зайд байх вокзал болон уг станцаас баруун тийш 5км-т байх нисэх хавийн салхины чиглэл, салхины хурд, агаарын хэм зэргийг сайтар харгалзан үзсэний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийсний эцэст олон түмэнд мэдээлэх нь зүйтэй. Мөн ханын материал, нисэх орчмын агаарын бохирдлыг хэмжиж байх шаардлагатай юм.
2012-02-10
Чи тийм баян өдөрт 1800 доллар олчдог байж яагаад ийм сонин картын дугаатай байгаагаа тайлбарлаач
2012-02-10