Нийтийн тээвэр буюу нийтээр нь гэмтээх “унаа”

img

Нийслэл хотод 2000 оноос хойш өнөөг хүртэл жилд дунджаар  15-30 мянган иргэн нүүдэллэн ирсээр өдгөө нэг сая дөрвөн зуун мянга орчим хүн амтай болжээ. Хүн амын нягтрал нэмэгдэхийн хирээр иргэдийн ая тухтай амьдрах орчин, ажил амьдрал, "хөл дүүжлэх" унаа тэрэг гээд л олон асуудал тулгардаг. Ажил төрөл, амьдрал ахуйгаа тухайн иргэн өөрөө зохицуулаад байж болох ч боломжгүй нэг асуудал бол нийтийн тээвэр, замын түгжрэл. Замын түгжрэл хэмээх “ажлын садаа” их хотын иргэдийг мөнгөтэй, мөнгөгүй, хөгшин залуу гэж ялгалгүй өглөө, өдөр, оройн ажил амьдралынх нь алтан цагийг хумсалж байгаа. Мөнгөтэй боломжтой нэг нь хувийнхаа унаагаар, дарга даамлууд нь албаны  тэргээр, харин жирийн иргэд нь нийтийн тээврийн хэрэгсэлд сууж, их хотын “түгжирсэн” замын хөдөлгөөнд оролцдог. Албаны эх сурвалжын мэдээлснээр нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлээр өдөр тутам зорчдог гэсэн статистик гаргажээ. Тодруулбал, өдөртөө 820 том оврын бага оврын 794 автобус, 658 такси, нийтдээ 2272 тээврийн хэрэг­сэл хөдөлгөөнд оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна.  Эдгээрээс хамгийн их хэл амтай, иргэдийн бухимдлыг дээд зэрэгт нь хүргэдэг нь том оврын автобусны үйлчилгээ. Том оврын автобусны жолооч нар хурд хэтрүүлэн давхих, дүрэм зөрчих, осол гаргах, бүхээгтээ тамхи татах, кондукторын харилцаа, зорчигчдыг ялгаварлах, үг хэлээр доромжлох, огцом тооромслоход нь хөл гараа гэмтээдэг тухай иргэд өгүүлдэг. Тэр ч бүү хэл зам тээврийн осол аваар гаргаж, явган зорчигчдыг гэмтээх, амь насыг нь  хохироосон хэрэг ч нилээдгүй гарах болсон. Иргэдийн санал гомдолыг үндэслэн, нийтийн тээврийнхэнийг “хүн ачдаг” биш, тав тухтай соёлтой үйлчилгээ үзүүлэх ёстойг сануулж, асуудлын гогцоог тайлахаар Замын цагдаагийн газарт өнөөдөр холбогдох албаныхан зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Замын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, нийслэлийн Авто замын газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчийн болон хувийн компаниудын төлөөлөл  оролцов. Зөвлөгөөний эхэнд Замын цагдаагийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр  ямар түвшинд байгааг танилцуулсан юм. Энэ үеэр  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийн том оврын автобуснуудын хөдөлгөөнд оролцож буй соёл, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог талаар дүрс бичлэг үзүүлэв. Мөн НМХГ, ЗЦГ, ННТГ-ын хамтран өнгөрөгч нэгдүгээр сарын 26-наас нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгжийн 21-д нь шалгалт хийсэн гэдгээ мэдэгдсэн. Шалгалтын явцад бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, халзан дугуйтай, заалны яригчгүй, цонх нь цантсан, өнгө үзэмжгүй байсан зэрэг зөрчил илрүүлсэн гэнэ. Хамгийн сонирхол татсан мэдээлэл нь жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг шалгасан дүн байлаа. Уг  шалгалтад 782 жолооч хамрагдсанаас 84 нь тэнцэж, бусад нь бүдэрчээ. Бүдэрсэн 698 жолоочийн 461 нь наймаас дээш алдсан бөгөөд “Замын хөдөлгөөний хууль”-нд зааснаар замын хөдөлгөөний дүрэм огт мэдэхгүй гэсэн ангилалд багтдаг гэнэ. Жолооч хүн жолоо барихаа мэддэг байж болох ч, дүрмээ огт мэдэхгүй гэсэн ангилалд орж байгаагаас харахад нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд хэний гарт “атгаатай” байна вэ. Нийслэлийн хүн амын өсөлт, иргэдийн хэрэгцээ шаардлага, замын хөдөлгөөний түгжрэл зэргээс үүдэн Замын цагдаагийн газраас нийтийн тээврийн хэрэгсэлийг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа гэдгийг энэ үеэр мэдэгдэж байсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр нийтийн тээврийн үйлчилгээнд зөв боловсон оролцдог, дүрмээ баримталдаг, “хариуцлагатай” жолооч нараа эхлээд бэлдэх нь хамгийн чухал асуудал болжээ. Тээврийн хэрэгсэлийн аюулгүй байдал, гадна өнгө үзэмжгүй байдлыг засахад асуудал нэг их гарахгүй. Тэр бол зүгээр л техник. Гэтэл өөрийнхөө болон зорчигчдын амь насыг тээвэрлэх жолооч нарыг бэлдэх асуудлыг одоо л шийдэхгүй бол нийтийн тээврийн асуудалтай холбоотой “сөрөг” асуудлууд гарсаар л байна. Энэ асуудлын бурууг дан ганц  иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа жолооч нарт үүрүүлэх нь зохисгүй хэрэг. Учир нь ажилтныхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангаж өгдөггүй, хүнээ биш орлогоо л чухалчилдаг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудыг ч буруутгах ёстой. “Ханиад хүндрээд халуураад байна, эмчид үзүүлье” гэхэд “Оронд чинь гарах хүн алга” гээд ажилд нь гаргаж,  “Өдөрт тэдэн удаа, төчнөөн төгрөгний орлого оруулсан байх ёстой. Нормоо хийхгүй бол цалингаас чинь суутгана” гэж сүрдүүлдэг гэдгийг жолооч нар өгүүлдэг. Хотын түгжрээнд цаг алдаж, “такстай”  зорчигчдоос бусад хүн толгойтой бүхнээс мөнгө салгахгүй л бол тэд цалингүй. Цалингүй хүн яаж амьдрахав. Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран үүрийн 04.00 цагт гэрээсээ гарч, шөнө хугаслан 00.00 цагийн үед гэртээ харьдаг. Энэ бол ээлжийн хүн нь өвчтэй, эсвэл орны хүн олдоогүй тохиолдолд та бидэнд үйлчилгээ үзүүлдэг жолооч, кондукторын ажлын цагийн хуваарь. Өглөөний 04 цагт та бид ид нойрон дундаа дугжирч, халуун хөнжилдөө зүүдлэн хэвтдэг бол тэд автобус паркдаа очиж, өдрийнхөө ажилд бэлддэг. Ээлжийн жолоочгүй өдөр таарлаа гэхэд хоногийн 20 цагийг ажилдаа зарцуулж, унтах эрхгүй ажиллана гэдэг хэн бүхний хийгээд байх ажил биш. Тиймдээ ч нийтийн тээврийн жолооч болох сонирхолтой залуус цөөхөн байдаг биз. Зарим нэг чадалтай, танилтай нь өндөр цалинтай, уул уурхайн компанид ажилд ороод явчихсан гэдгийг жолооч нар хэлж, ярих нь бий. Эзэнгүйдсэн орон тоон дээр авсан нэгэн нь ажлын туршлага, дүрмийн мэдлэг маруухан байх нь компанийн удирдлагад чухал биш, гагцхүү алдагдсан орлогоо л нөхөхийг бодож суугаа гэвэл хилсдэхгүй.  Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, жолооч, кондукторын харилцааг сайжруулна гэж албаныхан их ярьдаг. Гэтэл иргэдэд өвөлд нь даарч хөрөн, зунд нь халуун наранд шарагдан байж, ажлаа хийж амьдралаа залгуулж яваа тэдний эрх ашгийг хэн ч тоодоггүй. Үнэхээр нийтийн тээврийн хэрэгсэл нь чанарын шаардлага хангасан, ажилчдынхаа амьдрал ахуйд анхаарал хандуулдаг, нийгмийн халамж үзүүлдэг бол сургуулийн сурагчаас мөнгө нэхэн уйлуулж муухай аашлах нь юу л бол. Тэд ч бас хэн нэгний ээж аав. Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог оюутан, цагдаа, ахмад настангуудын  төрөөс олгодог мөнгө нь цаг тухайдаа шилждэг, компани нь орлогоо биш ажилтанаа “хайрлах” сэтгэлтэй болсон цагт л тэд жинхэнэ “үйлчилгээ” үзүүлдэг болно. Харин жолооч нарын замын хөдөлгөөний мэдлэгийн түвшин нь тухайн байгууллагын хариуцлагын асуудал. Компаниуд ажилтнаа мэргэшүүлэх, харилцааны соёлд сургах нь тэдний үүрэг.  Нийтийн тээврийн асуудлыг ингэж цогцоор нь шийдэхгүй л бол иргэдэд  үйлчилгээ үзүүлдэг байгууллага биш “үхэлд” хүргэдэг дөрвөн дугуйт нэртэй болох цаг ойрхон ирсэн шүү. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
abtobusnii jolooch nar buruutai gej vv zalhmaar tvgjreen dund taniig heregjeet gazart hvrgej uguh gej l hvnd adlagdan muu helvvleh haltar heden tugrug avaad amidralaa zalguulah gej jiriin mongol irgen tegeed ch niitiin teever dotor tanii hairtai negen hvn yavaa geed zam taviad unguruudug mashin hed bilee bod doo bvgd l unchin uruusun ym shig aashildag zorchigch ni hvrtel amnii bai hiideg ene nugtsuld ted zovlontoi baidag baih gei bodogdog shvv
2015-12-17
зочин:
хичнээн цагаар ажилах нь хамаагүй хамгийн гол нь хүлээсэн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй ямар нэгэн асуудал гаргахад араа дааж чадахуу олон хүн гэмтээвэл өөрөөл асуудалд орох байхдаа санхүүгийн ямарч чадваргүй байж их онгирой юмнууд
2014-08-02
uur hurch bna:
uhej baisan awtobus mikronii jolooch nar yadarsan zvderseneeree tvrii barij hudlaa orowduuleh gesen nowshnuud... Bur arai dendej bnaa chigeeree yawj bainguut shuud shahaad orood irne zvgeer shahahgvi genet uhashiihiig ni yaana dvrelzeel yawchij bgaa yum chini ene p........iig tsegtsleechee.... bi bol odoo mashindaa shideh yumtai yawdag..
2012-02-10
дэлгүүр:
энэ балай дэлгүүр хүний дотор муухай оргитол байнга нэг л юмаа бичээд байхаар хүн яаж очих вэ дээ, одоо больдоо
2012-02-10