Цагаандавааны зүүн аманд шинэ хогийн цэгтэй болно
Нийслэл хотынхон маань жилд дунджаар 400 мянган тонн хог хаядаг бөгөөд хуримтлагдсан хур хогийг цэвэрлүүлэхээр энэ онд 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарилжээ. Нийслэлчүүдийн хог хаягдлыг Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгт булж байгаа ч энэ жилийн цэвэрлэгээгээр гарах 67.5 мянган шоо метр хогийг дээрх цэгүүдэд хаях боломжгүй гэнэ. Иймд Баянзүрх дүүргийн XX хороонд Зүүн бүсийн хогийн цэг байгуулж, ирэх дөрөвдүгээр сараас ашиглалтанд оруулахаар болжээ. Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгт өдөрт дунджаар 800-1200 тонн хогийг хүлээж авдаг бөгөөд СБД, БЗД-ийн тээвэрлэлтийн зардал өндөр гардаг аж. Иймд БЗД-ийн 24 дүгээр хороо, Цагаандавааны зүүн аманд хогийн шинэ цэгийг байгуулахаар болсон байна. Шинэ хогийн цэг нь нийт 16.4 га талбай газартай. Энд хоёр дүүргийн 150-160 тонн хог хүлээн авах чадалтай гэж албаныхан үзэж байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ