Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 15 хувиар өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэ өчигдрийн байдлаар  өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 3.1 хувиар өсчээ. Махны дундаж үнэ л гэхэд өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хониных 7.5, үхрийнх 10.8-15.2 хувь, адууных 4.5 хувь, ямааны махны үнэ 6.7 хувиар өсчээ. Харин гурил, будаа, элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад тогтвортой байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ