“Бойтогтой Монгол” их наадмын шилдгүүд тодорно

img

Хүүхдийн эрхийг дээдлэх хандлагыг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгосон иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөний санаачилгыг алдаршуулах “Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадмын хаалтын ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болж байна.

Уг наадмын ерөнхий санаачлагчаар ETV телевиз, хамтран зохион байгуулагчаар ЗГХА-Хүүхдийн төлөө Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Монголын Радио Телевизийн Академи, аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, Онцгой Байдлын газар, хэлтэс, Мэргэжлийн Хяналтын газар, Монголын Хүүхдийн Ордон зэрэг байгууллагууд хамтран ажилласан юм.

“Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа“ уриан дор зохиогдсон энэхүү наадмыг жил бүр уламжлал зохион байгуулж,  Засгийн газрын хөтөлбөрт дэвшүүлсэн хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөнийг алдаршуулж  байхаар болжээ.

Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAT:
Монголд асар олон хүүхдийн төлөө байгууллагууд байдаг /3000 орчим/ гэтэл тэд үнэхээр хүүхдийн төлөө ажиллаж буй эсэхэд би эргэлзэж эхэллээ. Учир нь хүүхдүүд өглөө харанхуйд гудмандаа нохой шувуунд хөөгдөн автобус хүлээн дааран зогсох юм. Гэтэл тэр хүүхдүүдэд зориулсан автобус, хөнгөлөлттэй явуулах эрхийн карт гаргаж өгч болмоор юм.Эсвэл нэгдсэн сургуулийн автобус гаргах боломжийг ч эрэлхийлж болно. Тэгж байж л эдгээр байгууллагуудыг юм хийсэн хүүхдийн төлөө ажиллаж байна гэж бид дүгнэмээр байх юм. Гэтэл хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд МОХ-г оюутнуудын үнэгүй явуулж байгааг шүүмжлэх аястай байх нь бүүр ч сонин. Тэд ядаж яаж явуулах механизмыг нь судлаасайдаа...ирээдүйд миний хүүхэд "SCHOOL BUS"-д суугаад санаа амар хичээлдээ яваасай гэж би хүсэж байна.төслийн мөнгө идэхээ зогсоо
2012-02-11