“Сэргээгдэх эрчим хүч-2012” форум боллоо

img

“Сэргээгдэх эрчим хүч-2012” форум өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ удаагийн форумд ус, нар, салхины цахилгаан станц, газрын гүний дулааныг ашиглах техник, технологи, хууль эрх зүйн орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Улаанбааатар хотын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудлыг ч хөндөж байсан юм. Форумд төрийн байгууллага, ТББ, их дээд сургууль, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцсон. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Сэргээгдэх эрчим хүчний форум”-ыг ЭБЭХЯ, Эрчим хүчний газар, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байгаа ажээ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
Шинэ байгуулагдсан яамд,агентлагийн дарга нар маш соёлтой зөв боловсон ашиг сонирхолын зөрчилгүй байх нь бидэнд сайхан ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх болно. Хойд аав, ээжийн хүүхэд шиг мөнхийн дарамт ч юмуу, эсвэл хийсэн ажлаасаа ямар нэг таашаал авч чадахгүй байх, багаар хийсэн ажлыг зөвхөн нэг хүний нэрээн товойлгох зохимжгүй энэ хүмүүсийг маш эвдрэлд оруулдаг. Алба нэгжид нь багаар нь дүгнэж байх, хүний хийсэн ажлыг өөр хүнд авч өгөөд тэр нь хийсэн нэр зүүгээд хүмүүсийн хооронд зөрчил үүсгэдэг явдлыг зогсоох хэрэгтэй. Үүнийг ашиглаж заль их гарч байдаг юм шиг байна. Ажлын хэсгийг шудрага үнэлдэг байх. Мэргжлийн хүний өгсөн саналыг хууль дүрэмтэй зөрчилдөхгүй, алс хэтийн төлөвтэй уялдуулан тооцоолон нягтласаны дараа заавал тусгаж байх. Хүмүүс үүн дээр маш их гомдолдог, санал нь зөрчилдөж байвал түүнд нь хариу өгдөг байх. Хотын дарга, хотын байгуулалтын ажлыг зураг төсөл боловсруулдаг, энэ чиглэлийн удирдлагын баримт бичиг боловсруулдаг газар, хяналтын байгууллага, онцгой байдал, барилгын агентлаг, гэх мэт байгууллагын хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ өмнө нв яригдаад байсан одоо болтол хийгдэхгүй байгаа, яаж хийх гаргалгаа нь гарах болно. Гэр хорооллыг авто замын орц гарц, явган хүний замын орц гарц, гудамжны гэрэлтүүлэг,ногоон байгууламж, сургууль цэцэрлэг гэх мэт иж бүрэн цогцоор нь шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал хариуцсан бүх субьектүүдийн саналыг мөн сонсох энэ нь ажил биелэх том алхам болно. Бид Япон хүн биш Монгол учир яагаад гэвэл ЕТг Японы төслөөр хийсэн гэж сонссон үүнийг сайн боловсронгуй болгох. Хот байгуулалтын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг зурган илэрхийлэл болгон гаргасан баримт бичгийг Ерөнхий төлөвлөгөө гэдэг юм шиг байна. Үүнийг манай төрийн удирдлагууд ойлгохгүй үл тоож байсан нь үнэхээр харамсалтай. Оюуны бүтээл, мэргэжлийн онцлог агууллагыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Зураг төслийг бизнесийн байгууллагууд бага тоож байна. Техникийн шинжлэх ухааныг зурган илрхийлэлээр хийж мөнхийн баримт болгон үйлдэж байгаагаараа хариуцлага өндөр байдаг. Үүнийг л сайн мэдрэх хэрэгтэй. Гадаадын байгууллагын хөрөнгө оруулалтыг дэмжихээс гадна үр дүн эдийн засгийн ач холбогдлыг нягтлан аюулгүй ажиллагааны стандарт, баримт бичигтэй нь хамт үзэж байх. Насжилтын хэмжээг нь гаргасан хөрөнгө оруулалтын харьцаагаар дүгнэж байх. Үнэхээр ашигтай боловч ашиглалтын зардал өндөр аажмаар мөнгө саадаг тоноглолуудыг ихээр оруулж ирэх явдал газар авч байна. Иймд цөөн хүн амтай Монголчууд бид үндэсний аюулгүй байдлыг цаг ямагт бодож байх ёстой.
2012-08-22
zochin:
Шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад дараах үндсэн зарчмыг чухалчлан авч үзэх хэрэгтэй байна. Аливаа нэг ажлыг хийхэд урьдчилан дүрэм журамыг судуалдаг байх эрх зүйн орчин боловсронгуй байж хийсэн ажлын үр дүн сайн гардаг. Иймд энэ байгуулсан яамдын үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, хоорондын уялдаа холбоо салаа шугамын ажлыг тодорхой оновчтой гаргаж өгөх хэрэгтэй байна. Бид хуулиа дээдлэж нарийн баримтлаж ажиллана гэж байгаа учир 2 оос 3 яамны ажил 1 хуулиар хэрэгжиж, 1 яамны ажил 3 хуулиар хэрэгжих гэсэн онцлогуудыг маш анхаарч бүтцийн схемд уялдуулан хийх шаардлагатай. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагаа сайн байж төрийн ажлын хэрэгжилт сайн гарах тул аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг чанаржуулах бизнесийн шударга хуваарилалтыг сайн барьж ажиллах ёстой. /энэ нь безнесийн тэгштгэл олон улсын жишгийн дагуу чадарваргүй ХХК 10 ажил хийж бантагнуулах биш 5 аж ахуйн нэгж 2 оор нь хийх жишээтэй үүгээр чанараар нь өрсөлдүүлэх муугийнх нь ажлын зэргийг нь бууруулах гэх мэт./Ингэж байж бид олуулаа сайн сайхан амьдрах болно.
2012-08-22
zoochiin:
"НЬЮКОМ" групп нь АНУ-н GE компаний тоног төхөөрөмжийг ашиглан монголд салхин цахилгаан станц байгуулахаар болсон байна. Уг станц эхэндээ 50 мвт хүчин чадалтай байх ч ашиглалтанд ороод явцын дунд төд удалгүй 500мвт-д хүргэх байхаа гэж бодож байна. Мөн 200 орчим мвт-н нарны станц ч байгуулах болов уу. Харин MCS компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар ухаа худагд 20мвт цахилгаан станц байгуулаад байгаа ч удахгүй 600мвт болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тус компанийг багануурт нүүрсний хий гаргах нүүрсийг баяжуулах үйлдвэр барьж 2000мвт нүүрсний цахилгаан станц байгуулна байх гэж бодож байна. Харин Канадын PROPHECY компани Хэнтий аймагт 600мвт цахилгаан станц барих болоод байгаа ч цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихвал мөн л удалгүй 4200мвт болгон ихэсгэх боловуу. Эдгээр 3н компаний цаашдын үйл ажиллагаа нь манай эрчим хүчний салбарт хэр зэрэг ахиц дэвшилттэй байхаас монгол улс нь ирээдүйд баян хөгжингүй орон болох уу эсвэл африкийн конго шиг улс болох уу гэдэг нь шалтгаалах болно. Шинээр баригдах Хэнтийн Чандганы цахилгаан станцад 500 ажилчид байхад 600мвт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Харин төрийн мэдлийн 3-р цахилгаан станц нь 200мвт эрчим хүч үйлдвэрлэдэг ч 1000 ажилтантай. Яагаад ажиллагсадын тоо ийм зөрүүтэй байгаагийн учир нь prophecy-нь өөрийн компаний үр ашиг болон монголын эрх ашгийн төлөө ажиллах болно. Харин 3-р цахилгаан станцын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Тодорхой жишээ татахад: 3-р цахилгаан станцын удирдлагууд нь байгууллын хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилэхийн оронд жилд бараг 9,10 удаа өөрсдөө гадаад руу аялж зугаалах, нөсөр сүртэй олон баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нэг хүнд ойролцоогоор 40 сая төгрөг төсөвлөнө түүгээрч барахгүй толгой сийрэг нэг нь цахилгаан станцад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани хүртэл байгуулчихсан тэгээд өөрсдийн танил тал ойр дотныхноо ар өврийн хаалгаар ажилд авах зөвхөн өөрсдийнхөө тансаг зугаа цэнгэл,өөрсдийн эрх ашгийн төлөө л санаа тавина. Иймэрхүү хүнд суртал, ар өврийн хаалга зэргийн ёс бус зүйл нь манай төрийн өмчит байгууллагад бий болдог зүйл юм. Төрийн өмчит байгууллагад ажиллагсад өөрсдөө л болж байвал улс орон хохирч байна уу компани үр ашиггүй байна уу гэдэг огт сонин биш. Тиимээс тэдний биеэр монгол цус урсавч үнэндээ бие сэтгэл нь хятад болчихсон гэсэн үг. харин НЬЮКОМ, MCS, PROPHECY зэрэг компанид иймэрхүү хачин зүйл бий болохгүй учраас эдгээр компаний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна. Төр засаг дээр дурдагдсан гажиг зүйлд өөрчлөлт шинэчлэлийн салхийг оруулъя гэвэл иймэрхүү зах зээлд өрсөлдөхүйц, шинэ шинэ компаниудад бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд оновчтой хууль батлах хэрэгтэй. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-02-25