
Нүүрсний салбарт олон улсын хөрөнгө оруулагчдыг татах “Coal Mongolia-2012” чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Энэ удаагийн чуулганд гадна, дотны 700 гаруй төлөөлөгч ирсний дотор 15 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байв. Түүнчлэн төр засгийн төлөөллүүд болон хувийн хэвшлийн компаниуд, ТББ, эрдэмтэн мэргэдийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь чуулганы ач холбогдлыг өргөлөө хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байна.
Монголын нүүрс дэлхийн анхаарлын төвд орж ирсний баталгаа “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын цар хүрээ өмнөх жилийнхээс харьцангуй өргөжин тэлснээр харагдаж байгаа аж. Тухайлбал, чуулганыг гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлчид сурвалжилсан гэх албан мэдээ гарчээ. Уулзалтын үр дүнд ажил хэрэгч хэлцлүүд явагдаж, салбарын үйл ажиллагаан ахиц дэвшил гарч, шинэ хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа зохион байгуулагчид нь мөн хэлсэн байгаа. Өмнөх жилийн чуулганаас хойш нүүрсний нөөц гэхэд даруй найман тэрбум тонноор нэмэгдсэн нь уг уулзалт хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татаж чадсаны илрэл болов уу.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ