Оюутнууд ирэх сараас тэтгэлгээ авна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон билээ. Энэ хүрээнд эхний сард олгогдох ёстой тэтгэлгийн санхүүжилт болох 9.6 тэрбум төгрөгийг сургуулиудын дансанд шилжүүлээд байгаа юм байна. Энэ нь улсын хэмжээнд байгаа нийт 84 сургуулийн 136637 оюутны нэг сарын тэтгэлэг аж. Сургуулиуд тэтгэлэг олгоход шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан тул ирэх долоо хоногоос эхлэн оюутнуудад тэтгэлгийг олгохоор болжээ. Оюутнууд өөрсдийн гэсэн данстай байх шаардлагатай бөгөөд тухайн дансанд нь арилжааны банкаар дамжуулан тэтгэлгийг шилжүүлэх ажээ. Ирэх долоо хоногоос эхлэн нэгдүгээр сард олгогдох ёстой байсан тэтгэлгийг өгөх бөгөөд энэ сарын мөнгө орж ирмэгц нь дахин хоёрдугаар сарын мөнгийг олгохоор төлөвлөөд байгаа юм байна. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ