Уул уурхайн шилдэг сэтгүүлчээр Б.Төгсбилэгт шалгарлаа

img

Уул уурхайн шилдэгүүд нэгэн дор чуулдаг ”Coal Mongolia” энэ жил онцлох үйл явдлаар дүүрэн байсны нэг нь Нүүрсний чиглэлээр дагнан бичдэг мэргэжлийн сэтгүүлчийг шалгаруулсан явдал байлаа. “Шилдэг сэтгүүлч” хэмээх шалгаруулалт нь хэвшсэн ойлголтыг өөрчилж, тухайн чиглэлээр мэргэшин бичихийн ач холбогдлыг товойлгосноороо чухал байлаа. Тиймээс уг шалгаруулалтыг зохион байгуулагч уул уурхайн нэгдсэн сайт www.mining.mn-ийнхэн болон “Гложекс” компанийн зүгээс сэтгүүлчдийн олон бүтээлээс ганцыг Шүүгчдийн үнэлгээний нийлбэрээр тодруулж, гурван сая төгрөгийн урамшуулал хүртээсэн юм. Тодорхой шалгуурыг хангасан бүтээлийг уул уурхайн салбарын мэргэжлийн нэр хүндтэй долоон шүүгчийн тавьсан үнэлгээний нийлбэрээр тодруулсан байна. “Mongolian Mining Journal” сэтгүүлийн сэтгүүлч Батбаатарын Төгсбилэгт нь “Нүүрсний үнэ хэрхэн тогтдог вэ” асуудал дэвшүүлсэн нийтлэл, нүүрсний үнийн хандлага, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх задлан шинжилгээний тоймууд, түүнчлэн экологид халгүй нүүрсний үйлдвэрлэлийн талаарх технологийн нийтлэлүүд нь мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртөж, өндөр үнэлгээ авснаараа үнэ цэнтэй шагналын эзэн боллоо. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ