
Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр" Баялаг налайх" ХХК-ий хувьцааны ханш 47.5 хувиар өсчээ. Мөн Монгол шевро /37.3%/, Ноёт хайрхан /32.3%/, Сав шим /27.7%/, Хишиг уул /15.0%/, Харгиа /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш ч хурдацтай өссөн байна.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /335.3 мянган ширхэг/, Хөх ган /300.2 мянган ширхэг/, Гермес /283.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас оржээ.
Үнийн дүнгээр АПУ /123.3 сая төгрөг/, Монгол шилтгээн /71.5 сая төгрөг/, Ремикон /58.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
С.Заяа
Нийт 84 үнэт цаас арилжигдсанаас 56 үнэт цаасны ханш өсөж, 17 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ 71.8 тэрбум төгрөгөөр буюу 3.6%-иар өсч, 2 их наяд 74.5 тэрбум төгрөг болсон байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ