Бүх нийтийн цэвэрлэгээ болно

img

Монголын үндэсний уламжлалт сар шинэ цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж, Нийслэлийн иргэдийн ая тухтай баярлах, амрах нөхцлийг бүрдүүлэхээр бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгуулах юм байна. Цэвэрлэгээ  энэ сарын 15-аас 19-ны хооронд явагдах бөгөөд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллах бөгөөд цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, цэвэрлэгээнд оролцоогүй БААН-ийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах ажээ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wert:
Ene zawaan sdakuudaas bolj...gertee l zawaan baidiin bga z
2012-02-12
wert:
Ene zawaan sdakuudaas bolj...
2012-02-12
sky:
Demjij baina tegeh heregtei. Sar bolgon hiij baisan ch yadag yum.
2012-02-12
Ovoo sh de. Hotoo hognoos angijruultsgaaya
2012-02-11