Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэхийг уриалж байна
Улаанбаатар паласт "Монгол үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа гарч байна. Өчигдрөөс эхэлсэн худалдаа битүүний өдрийг хүртэл үргэлжлэх аж.
Хөдөө орон нутгаас ирсэн малчдын цагаан идээ, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулж сурталчилж сар шинийн баяраар эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бэлэглэхийг уриалж байна. Эндээс хэрэглэгчид хольцгүй цагаан идээ, үндэснийүйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь авах боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ