
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан худалдаалж буй нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 8-ны өдөр эхлүүлж хуваарийн дагуу дүүргүүдийн товлосон цэгт иргэдэд худалдав. Өргөтгөсөн худалдаа өнөөдөр Баянзүрх дүүрэг Sky их дэлгүүрийн өмнө зохион байгуулагдана. Харин Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны дэргэд зохион байгуулагдах нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүргийн VII буудлын автобусны зогсоол болгон өөрчилжээ.
Дашрамд дуулгахад, энэ сарын нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулахгүй бөгөөд цагаан сарын дараа нэмэгдсэн үнээр худалдаалагдана гэдгийг нөөцийн мах бэлтгэсэн компаниуд мэдэгдсэн. Нөөцийн махыг долдугаар сар хүртэл худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг кг хрийн мах 3700, хонь 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр тус тус борлуулж байгаа юм.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ