
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2012 оны нэгдүгээр сард агаарын тээврээр 302.3 т ачаа, давхардсан тоогоор 46.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 173.7 т буюу 2.3 дахин, зорчигчдын тоо 9.7 мян.хүн буюу 26.5 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны нэгдүгээр сард 11.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 тэрбум төг буюу 28.2 хувиар өсчээ.
Мөн төмөр замын тээврээр 2012 оны нэгдүгээр сард 1733.8 мян.т ачаа, давхардсан тоогоор 293.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 388.7 мян.т буюу 28.9 хувь, зорчигчдын тоо 0.7 мян.хүн буюу 0.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны нэгдүгээр сард 32.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 тэрбум төг буюу 31.9 хувиар өссөн аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ