Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.3 тэрбум төгрөгөөр өсчээ

img

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2012 оны нэгдүгээр сард 154.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.3 тэрбум төг буюу 5.7 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, молибдений баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6-74.2 хувь, нарийн боов, хивс, шар айраг, шохой, талх, амтат ус, ундаа, цахилгааны утас, самнасан ноолуур, жүүс, бетон дэр, гоймон, шавардлагын зуурмаг, бетон зуурмаг, цемент, малын мах, шахмал түлш зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл  5.0 хувиас 10.8 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TMJ studio:
http://www.facebook.com/pages/TMJ-studio/366926386681684
2012-03-22